УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Түүнийг УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсаны амиа алдсан хэргийн талаар гэрчийн мэдүүлгээ худал өгсөн гэх үндэслэлээр прокуророос яллахаар дүгнэжээ. Хэрэв тэрбээр шүүх хуралд ялагдвал "төрийн алба хаших эрхээ хоёр жил хүрэх хугацаагаар хасуулах эсвэл 5,4 сая төгрөгөөр торгуулах, 720 цагийн нийтийн хөдөлмөр эрхлэх зэргээр арга хэмжээ тооцуулах аж.
Энэ талаар тэрбээр өчигдөрийн хэвлэлийн бага хурлынхаа үеэр ярихдаа "Цагдаа нар намайг Г.Батхүү агсантай хамт өрөөндөө архи уусан гэж үзээд байгаа юм. Бид хоёр огт архи уусан зүйл байхгүй гэдгийг дахин мэдэгдэж байна.
Тэрбээр талийгаачтай хамт өрөөнд байхдаа нэг шил архи задалсан нь үнэн. Гэхдээ түүнээсээ огт амсаагүй, харин нэг арга хэмжээг хамтарч зохион байгуулах талаар ярилцсан гэв.
АТГ, прокурорын байгууллагын удирдлагууд намайг буруутгах гээд байгаа юм бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгээ өргөн бариатах. Намайг түдгэлзүүлэх эсэхийг Их хурал шийднэ. Би хэрэг хийгээгүй байж өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй" гэсэн тайлбар өглөө" хэмээн тайлбарласан юм"