Ард түмний олонхийн засаглал намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцжээ.
Дээд шүүх АТОЗ намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хэлэлцлээ. Үүгээр тэдний ирүүлсэн дүрмийн өөрчлөлтийн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр тус бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.
АТОЗ нам нь 2018 онд байгуулагдаж байсан бөгөөд, намын даргаар Ц.Нарангэрэл ажилладаг.