Ерөнхийлөгч 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан байдаг. Тэгвэл өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, уг асуудлыг хэлэлцэн, хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдэлд санал нэгдсэн байна.
Харин нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эсэргүүцсэн Ерөнхийлөгчийн шаардлагыг хүлээн авахаар болжээ.
Түүнчлэн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар хэлэлцжээ.