Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хилчин эмч нар АЛТАН цомын эзэд боллоо

ЗХЖШ-ын даргын тушаалаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд “Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2021” буухиа тэмцээнийг есдүгээр сарын 23,24-ний өдрүүдэд зохион байгууллаа. “Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2021” буухиа тэмцээийг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй. Өнгөрсөн жил ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсээс санаачлан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд зохион байгуулж байжээ. Энэ жилийн хувьд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилтнууд оролцсоноороо онцлог юм. Тэмцээнд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Агаарын цэргийн командлал, Тусгай хүчний цэргийн командлал, Барилга-инженерийн удирдах газар, Цэргийн төв эмнэлэг зэрэг найман байгууллагын 16 баг, 96 тамирчид эрэгтэй, эмэгтэй төрөлд өрсөлдсөн юм. Энэ тэмцээнээр хос тангарагтай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд багаар ажиллах ур чадвараа нэмэгдүүлэх, эмнэлгийн шаталсан тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, харилцан туршлага солилцох, цаашид олон улсын тэмцээн болон энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэлийг хангах зорилгоор зохион байгуулж байна. Уг тэмцээнд баг тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд эхний өдөр багаар ажиллах даалгавар биелүүлсэн бол хоёр дахь өдөр багийн ахлагч, сувилагч, эмнэлгийн зааварлагч, жолооч-дамнуургачины мэргэжлийн үйл ажиллагааны төрлөөр үүрэг гүйцэтгэн өрсөлдлөө. ХХЕГ-ын эрэгтэй баг I байр, эмэгтэй баг III байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй эмч, шилдэг эрүүл мэндийн зааварлагч, шилдэг жолооч зэрэг төрөлд тэргүүлэн багийн нэгдсэн дүнгээр шилдгийн шилдгээр шалгарч шилжин явах алтан цомын эзэд боллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.