Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УОК “санаатайгаар” мутацлагдсан вирус тарааж, иргэдээ эрсдэлд оруулах шийдвэр гаргав уу

Зургийг: Дорноговь зар мэдээлэл пэйж хуудаснаас авав

Дэлхийн улс орнуудад мутацид орсон вирус идэвхтэй тархаж буй. Тэр дундаа Энэтхэг улсад энэ төрлийн вирус эрчтэй тархаж, ард иргэд нь хэдэн зуугаар үрэгдэж буй. Иймд зарим улс орон Энэтхэгийн иргэдийг нэвтрүүлэхгүй, хилээ хаасан. Гэтэл манай УОК мутацид орсон вирус хамгийн их тархаж байгаа Энэтхэг улсаас мэргэжилтнүүд авчирч иргэдээ эрсдэлд оруулав. Үүнийгээ Энэтхэгээс иргэдээ татаж байгаа нэрийн дор халхавчлахыг санаархав уу.

Тодруулбал, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 26-нд Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн MR12 агаарын онгоцоор 72 зорчигч ирсэн. Үүний 11 нь монгол, 61 нь Энэтхэг улсын иргэн байв. Нислэгээр ирсэн Энэтхэг улсын 61 иргэн нарийн мэргэжлийн техник инженерийн ажилтан бөгөөд Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд оролцохоор ирсэн аж. Харин Монголын 11 иргэний хувьд Энэтхэг улсад урт хугацааны туршид эмчилгээ хийлгэж байгаад ирсэн гэнэ.

Дорноговь аймагт Энэтхэг улсын 52 иргэнийг тусгаарласан бол “Амар”, “Новотел”, “Кемпински” зочид буудалд тус нислэгээр ирсэн нийт 20 зорчигчийг тусгаарласан. Харин тэдний 19 иргэнээс халдвар илэрсэн бөгөөд 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт хотод тусгаарлагдан эмчлүүлж байгааг ЭМЯ-наас өнөөдөр мэдээлсэн. Одоогоор эдгээр иргэн Монголд ирээд халдвар авсан уу, нутгаасаа халдвар тээгээд ирсэн үү гэдэг нь тодорхой бус байна. Хамгийн ноцтой мэдээлэл нь Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа иргэд гадуур чөлөөтэй явж байгаа сурагтай. Энэ нь мутацлагдсан вирус иргэдийн дунд тархах өндөр эрсдэлтэй байгааг сануулж буй хэрэг.

Манай улсад мутацлагдсан вирус ороод ирсэн байж болзошгүй гэх ноцтой мэдээллийг дөрөвдүгээр сарын 28-нд Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн. Гадаад, дотоодын лабораториудад баталгаажуулах ажил хийж байгааг тэрээр онцолсон юм. Хэрэв мутацлагдсан вирус иргэдийн дунд тархвал хүндхэн нөхцөл байдал үүсэх юм. Учир нь манай улс дотооддоо мутацлагдсан вирусийг илрүүлэх боломжгүй гэдгийг албаныхан хэлж буй. УОК-ын гишүүдэд мутацид орсон вирус идэвхтэй тархаж буй харь орноос мэргэжилтэн авчирч, ард иргэдээ эрсдэл оруулах эрх бий юу.   

19
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
Зөв, гоёЗөв, гоё
1
Савж уналааСавж уналаа
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

22 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

22 thoughts on “УОК “санаатайгаар” мутацлагдсан вирус тарааж, иргэдээ эрсдэлд оруулах шийдвэр гаргав уу

  • Avatar Zochin says:

    Enethegiin baychuud buh gazar mungu shidej zugtsan gesen manai deed ulsuud neg hunees hediig avch oruulj irsen yum bol do, yun ajiltan mergejilten shal hudalaa. Zugtagsad

  • Avatar Зочин says:

    Новш гэж дээ …

  • Avatar Anonymous says:

    Энэ бол санаатай хорлон сүйтгэх ажиллагаа. Өөрөөр юу гэж ойлгох вэ? 😡😡

  • Avatar Anonymous says:

    Araichdee ard irged ee horij baij gadnaas ter tusam aa enethegees hvmvvs awchiraad bhdaa yhawdee bvr heleh muu vg oldohgvi yum

  • Avatar Зочин says:

    Мутацад орсон вирустай орноос хүмүүс оруулж байдаг Ямар муухай хорон бодлого вэ Одоо бид хяналтгүй болжээ

  • Avatar Anonymous says:

    Энэтхэгийн баячууд зугтаж дүрвэцгээж байгаа Англи хүртэл Энэтхэгээс нислэг авахгүй гсн хэрнээ баячуудыг авчихсан бөөн хэл ам болж бгаа биднийг юу ч мэдэхгүй тэнэг малнууд гэж боддог юм байх даа. Ерөнхийлөгчийн со-даа бэлдэж бөөн мөнгө орж ирж бгаа бхдаа МАН д

  • Avatar BbdfTutt says:

    do you need a prescription for female viagra http://gensitecil.com/ what does a viagra pill look like

  • Avatar gavaa says:

    30 jil iim l erh medeltnuud ulsiig udirdaj irsen odoo yu yrihve? Hul horio geed l irgedee ulam ydaagaad ochij ochij udurt 200 .300 raa haldvar ilreed yah uchiraa olohgui bgaa ulsaas ingej teever hiigeed bhiig zuvtguh ymarch arga alga daa

  • Avatar Anonymous says:

    Энэ бол ард түмний эсрэг гэмт хэрэг.УОК,З Г огцор

  • Avatar иргэд олон түмэн says:

    Энэтхэгээс тэр олон хүнийг авчирахдаа шинжилгээ хийлгэж эрүүл улс авчирахаа мэдэхгүй байна уу?УОК гэж ямар малаас дор амьтад байнаа,ажил хариуцах чадвар улс эх орноо гэх сэтгэлгүй хоолны савнуудыг зайлуулаачээ

  • Avatar Гийчин says:

    монгол даргад мөнгө өгвөл бүтэхгүй ажил байхгүй. Тэд эх орон газар нутгаа зарна, ард түмнээ хорлоно, эцэг эхийгээ ал гэвэл шууд л ална. манай дарга нар хүн биш, мөнгөнд дурласан адгууснууд

  • Avatar Anonymous says:

    Уг нь нэр хүндтэй мундаг хүний байгуулж босгосон хэвлэл юм сан …

  • Avatar Иргэн says:

    Өнөөдөр сонин хийрхэхээ больж үз.

  • Avatar Z says:

    Ямар санаатай монголчуудыг устгах бодлого явуулаад бнаа, УОК хэний шаардлагаар ийм аюултай шийдвэр гаргав, хэнбугай ч бсн эх орон ард түмэн л чухал. Монголыг хорлох гсн санаатангууд дээгүүр их болжээ яана даа

  • Avatar Зочин says:

    Арай ч дээ нефтийн үйлдвэрийн ажлыг их саатуулчигүй зорилгоор хэдэн мэрэгжилтэн авчирсан биз. Гэтэл тэднээс нь өвчин гарчихдаг гайтай юм.

  • Avatar Anonymous says:

    Бохир бүдүүлэг вирустэй байж гадуур тэнээд дорноговийн цагдаа зад хорих хэрэгтэйшд эсвэл буцаагаад зайлуул нефтийн үйлдвэр ямар хамаатайн тэргүй өчнөөн жил болоод байсан ковидтой ганц хоёр жил хүлээнэ л биз.

  • Avatar Энхзул says:

    Бүхэл бүтэн өдөр тутмын сонин байж сургаар мэдээ бичдэг болсон юм уу? Энэ зурган дээрх хүмүүс 2-р сард Дорноговьд ирээд тусгаарлалтын горимоос гарсан хүмүүс шүү дээ. Мэдээллээ нягталсны дараа нийтэлж байгаачээ!

  • Avatar GvdbLiamE says:

    tadalafil 30mg per ml x 30 ml http://boxtadafil.com/ – top 10 tadalafil websites avanafil vs tadalafil

  • Avatar FbsfSnath says:

    Dilantin https://uspharmus.com/ walmart pharmacy online

  • Avatar AbdgSnath says:

    Estrace https://canadianeve21.com/ prescription drugs online without

  • Avatar Anonymous says:

    Монголын сонгогчдын саналаа өгч сонгож гаргаж ирсэн улстөрийн намын хийж байгаа ажил …