Бага насны хүүхдийн хөгжил, боловсролын талаар хэлэлцжээ
“Бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд оролцохоор манайхаас гадна ОХУ, Индонез, БНХАУ зэрэг долоон улсын нийт 40 гаруй судлаач бүтээлээ ирүүлсэн байна. Хурлын эхэнд “Багш, сургуулийн өмнөх боловсрол” сэдэвт судалгааны ажлаа МУБИС-ийн багш, доктор Б.Төртогтох, профессор Ж.Батдэлгэр нар танилцууллаа. Тэд багш нарыг бэлтгэх хөтөлбөрийг бусад улсынхтай харьцуулжээ.
2025-02-24
Мэдээллийн эрин зуунд үгүйлэгдэж буй цахим номын сан
Хүмүүсийн амьдралын хэв маяг өдөр ирэх тусам өөрчлөгдөж, номын санг зоригсдын тоо цөөрч буй. Үүнийг ч судлаачид баталгаажуулсан. Тухайлбал, Үндэсний номын сангийн Мэргэжил, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга, доктор Т.Хайдав “Манай улсад нийтийн номын санд бүртгэлтэй уншигчдын тоо хүн амын 8.9 хувийг эзэлдэг.
2025-02-22
3-9 дүгээр ангийнхан “Pearson” хөтөлбөрт хамрагдах нь
2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад англи хэлний “Pearson” хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Энэ хичээлийн жилээс 5-7 дугаар ангийнхан англи хэлний хичээлээ 100 хувь уг хөтөлбөрийн дагуу судалж буй юм байна.
2025-02-19
Брайл бичгийг нийтэд таниулах зорилготой уралдаан зарлажээ
“Бидний мэдэх брайл” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг Боловсролын ерөнхий газар, “Тэгш оролцоот ээлтэй нийгэм” ТББ хамтран зохион байгуулна. Уг уралдаанаар дамжуулан брайл бичгийн ач холбогдол, хэрэглээг олон нийтэд таниулах, тэгш хамруулан сургах боловсролын бодлого, үйл ажиллагааны талаарх ойлголтыг нэмэгдүүлэхээр зорьжээ.
2025-02-15
Т.Хайдав: 100 хүн тутмын 91 нь номын санд очдоггүй
Монгол Улсын Үндэсний номын сангийн Мэргэжил, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга, доктор Т.Хайдавтай ярилцлаа. Тэрбээр номын сангийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцолсон юм. Үүний тулд олон хүчин зүйлийг сайжруулах шаардлагатай болохыг судалгааныхаа үр дүнгээр баталжээ.
2025-02-15
Хан-Уулын 17, 18 дугаар хороонд сургууль, цэцэрлэг барина гэв
Хан-Уулын 17, 18 дугаар хороонд улсын сургууль, цэцэрлэг байхгүйгээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ хол газар луу зөөх шаардлагатай болдог. Эсвэл гэрийнхээ ойролцоох, өндөр төлбөртэй хувийн сургуульд сургахаас өөр аргагүйд хүрдэг аж.
2025-02-14