Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)ийнхөн хавдрын өвчлөл өндөр таван аймгийн нэгдсэн эмнэлгийнхэнтэй хамтран ажиллахаар болов. Тодруулбал, Булган, Дундговь, ДарханУул, Говьсүмбэр, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн болон ХСҮТ-ийн дарга нар өчигдөр санамж бичигт гарын үсэг зурсан юм. Эдгээр аймагт хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийг зайн болон ажлын байранд нь сургах, сэлгэн ажиллуулахад тус төвийнхөн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх аж.
Цаашид Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийнхэнтэй хамтран ажиллахаар тө - лөвлөжээ. Манай улсад жилээс жилд хорт хавдрын өвчлөл, нас баралтын тоо нэмэгдэж буй. Тухайлбал, өнгөрсөн онд хорт хавдрын 8169 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4755 хүн эндсэн. Энэ оны байдлаар аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд хавдар судлаач 10, химийн эмч найм, хөнгөвчлөхийнх ес, туяаных дөрөв, хавдрын мэс засалч 43, ангиографийн эмчээр найман хүн ажиллаж буй юм. Хамтын ажиллагааны хүрээнд дээрх аймгуудад хавдрын тус - ламж, үйлчилгээг нэмэгдүүлэх, бэхжүүлэх, эмч, мэргэжилтнийг зайн болон ажлын байранд сургаж, сэлгэн ажиллуулах аж.
Ч.Болор