Киргиз улсын Бишкек хотод болсон рубик шооны “Central Asian tour Bishkek-2025” тэмцээнд Монголын өсвөр үеийн баг оролцсон. Тэднээс зургаан настай С.Ариунханд гурвалжин шооны (Pyraminx) төрөлд III байр эзэлж, медалийн тавцанд зогсжээ. Тэрбээр дээрх тэмцээнд хурд, нарийвчлал, авхаалж самбаагаа сорьсон тамирчдаас хамгийн залуу нь байв.
Ташрамд дуулгахад, Монголын шооны холбооноос зохион байгуулсан “Улсын чансаа-2025” тэмцээнд насны ангилал харгалзахгүй “3х3х3 шоо”-ны төрөлд Ц.Тэмүүлэн шилдгээр шалгарчээ.