Израил зориудаар ХАМАС-ын дайралтыг өдөөсөн байх магадлалтай
2023 оны аравдугаар сарын 7-нд эхэлсэн Израил-ХАМАС-ын дайн тус бүс нутгийн олон арван жилийн түүхтэй хямралыг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ олон улсын байдал, үйл явцын цаашдын өрнөлийг улам бүр тодорхойгүй болгож, даяарчлалын геополитикийн дахин хуваарилалтыг түргэтгэж байна гэж олон улсын харилцаа судлаачид үзэж байна.
2023-12-11
Кувейт Улс руу шууд нислэгтэй болно
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, ойрын болон дунд хугацааны зорилтуудын талаар дэлгэрэнгүй ярилцав. 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэд хоорондын харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх Агаарын харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Монгол, Кувейтийн харилцааны түвшинг “Өргөн хүрээтэй түншлэл”-д хүргэх хамтын ажиллагааны замын зураглал зэрэг баримт бичгүүдийг ойрын хугацаанд эцэслэн байгуулахаар тохиров.
2023-12-06
БНСУ 2024 онд 165 мянган цагаач ажилтан авна
БНСУ 2024 онд 165 000 мэргэжлийн бус цагаач ажилчин авчирч, олон салбарыг хамарсан ажиллах хүчний хомсдолыг даван туулна гэж тус улсын Хөдөлмөрийн яамнаас мэдэгдснийг Ёнхап агентлаг мэдээллээ. Мөн Засгийн газар мэргэжлийн бус хөдөлмөрийн визээр (E-9) ирж байгаа гадаадын ажилчдыг шинээр ресторан, уул уурхай, ойн аж ахуйн салбарт хамруулахаар төлөвлөж байна.
2023-12-05
АНУ-ын байлдааны хөлөг онгоц БНХАУ-ын усан хилд халджээ
АНУ-ын байлдааны хөлөг онгоц БНХАУ-ын нутаг дэвсгэрт халдаж, тус улсын бүрэн эрхийг зөрчсөн талаар Хятадын Ардын чөлөөлөх армийн өмнөд бүсийн байлдааны командлалын хэвлэлийн төлөөлөгч Тянь Жунли мэдэгдэв.
Түүний хэлснээр “12-р сарын 4-ны даваа гарагт АНУ-ын “USS Gabrielle Giffords” байлдааны хөлөг онгоц БНХАУ-ын засгийн газраас зөвшөөрөл авалгүйгээр Өмнөд Хятадын тэнгисийн Наньша олтриг дахь БНХАУ-ын усан хилд хууль бусаар нэвтэрчээ”
2023-12-04
Газар хөдлөлтийн улмаас 44 мянган оршин суугч тоггүй болжээ
Филиппин улсын Минданао хотын ойролцоо энэ сарын 2-ны өдрийн 22:00 цагийн орчимд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн улмаас дөрвөн хүн нас барж, олон мянган хүн хүнд бэртсэн бөгөөд 44 000 оршин суугч тог, цахилгаангүй болсон байна.
2023-12-04
Дэлхийн ургамлын судалгааны нэр хүндтэй сэтгүүлд Монгол судлаач ажиллана
Америкийн ургамлын биологичдын нийгэмлэгээс эрхлэн гаргадаг ургамлын судалгааны чиглэлээр дэлхийд нэр хүндтэй, тэргүүлэх сэтгүүл болох Ургамлын физиологи (Plant Physiology, IF-8.005) сэтгүүл нь хойч үеийнхээ редакторууд, шүүмжлэгч нарыг бэлтгэх, ургамлын судалгааны нээлт, ололтуудыг таниулан түгээх зорилгоор дэлхийн өнцөг булан бүрm ажиллаж байгаа шилдэг залуу судлаачдыг редакцын зөвлөлдөө хоёр жилийн хугацаагаар шалгаруулан ажиллуулдаг.
2023-12-04
Уур амьсгалын өөрчлөлтөд охид, эмэгтэйчүүд ихээр өртөж байна
Aрабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал (COP28)-ын үеэр Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгээс 2023 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр дээд түвшний уулзалт зохион байгуулав.
2023-12-04
Эрдэмтэд хүнд хэрэггүй 5 эрхтнийг нэрлэжээ
Хятадын хэсэг судлаачид хүнд онцын шаардлагагүй таван эрхтнийг нэрлэжээ. Тэдгээр эрхтнийг авхуулсныхаа дараа бараг хүн бүр цаашаа амар жимэр амьдарсаар байж чаддаг.
2023-12-01
Гал зогсоох эцсийн хугацаа 10 хоног байх нь
Гал зогсоохоор тохиролцсон эхний хугацааг сунгаж болох бөгөөд барьцааны 10 хүнийг суллахад энэ хугацааг нэг өдрөөр уртасгана гэж Израилын Ерөнхий сайдын Тамгын газар мэдээлж байлаа. Түүнчлэн хулгайлагдсан бүх хүнээ буцааж автал, ХАМАС-ыг устгах хүртэл, Газын зурвасын зүгээс Израилд ямар нэг аюул занал учруулахаа байтал Засгийн газар, арми, аюулгүй байдлын хүч нь дайнаа үргэлжлүүлнэ гэж мөн мэдэгдсэн байна.
2023-11-30
2024 онд дэлхийн 59 улсад сонгууль болно
2024 он дэлхий нийтээр сонгуулиар амьсгалсан жил болно. Тодруулбал, нэгдүгээр сард Тайван улсад Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, арваннэгдүгээр сар хүртэл 59 улсад сонгууль болж, дэлхийн хүн амын 60 хувь нь оролцох юм.
2023-11-29