Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ
2022 онд дэлхийн нүүрсний хэрэглээ 3.3%-иар нэмэгдэж, 8.3 тэрбум тонн болж, түүхэн дээд амжилтыг тогтоожээ. Энэ тухай Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭА) тайланд дурджээ Хамгийн сүүлд 2013 онд нүүрсний хэрэглээ 7.9 тэрбум тоннд хүрч бүртгэгдэж байсан юм.
2023-07-28
АНУ-ын ерөнхийлөгчдийн тогооч нар тодорхой бус нөхцөлд нас барах болов
Массачусетс мужийн үзэсгэлэнт газрын нэг Марта Виниард арал дээр байдаг АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн зуслангийн ойролцоох цөөрмөөс нас барсан хүний цогцос олджээ. Талийгаач АНУ-ын экс ерөнхийлөгчийн хувийн тогооч 45 настай Тафари Кэмпбелл гэгч байсан нь сүүлд тогтоогдсон байна.
2023-07-26
БНСУ-ын шөнийн авто уралдааны моделиудын нэгээр Монгол охин ажиллажээ
2023 оны долдугаар сарын 8-нд “CJ SUPERACE” уралдааны автомашины "АМС" групп анх удаа мэргэжлийн болон мэргэжлийн бус гадаад моделиудыг оролцуулсан онцгой явдал болсон байна. Мөн онцолж хэлэхэд, "АМС" группын уралдааны моделийн сонгон шалгаруулалтыг Монгол эмэгтэй зохион байгуулсан гэнэ. Тодруулбал, Солонгосыг бүх талаар нь танилцуулан ажилладаг "Global Content Platform" буюу K-Holics группийг үүсгэн байгуулагч Л.Есү өөрийн шинээр нээж буй олон улсын модель агентлагаас "CJ Superrace" шөнийн авто уралдааны моделиудыг сонгон шалгаруулсан байна.
2023-07-19
Газар хөдлөлтөд өртсөн бүс нутгуудад 456 770 айлын орон сууц барьж байна
Турк, Сири улсын зарим бүс нутаг сүүлийн 100 жилд тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлтөд өртөж, их хэмжээний хохирол амссан билээ. Энэхүү үйл явдал хүн төрөлхтний түүхэнд хар толбо үлдээгээд хэдийн таван сарын хугацаа өнгөрөв. Эл байгалийн гамшигт амь үрэгдэгсдийн тоо Турк улсад 50 мянгыг хол давсан бол Сирид 8476 хүн энджээ. Газар хөдлөлтөөр олон мянган хүн амь үрэгдсэн гол шалтгаан нь байшин барилгууд агшин зуурт буюу хэдхэн секундийн дотор нурж унасан явдал юм. Энэ нь барилгын чанар, стандарт ямар түвшинд байгааг зөвхөн Туркт төдийгүй дэлхийн бүх улс оронд гашуун сургамж болгон үлдээлээ. Нүд ирмэхийн зуурт болж өнгөрсөн гамшгийн улмаас Турк улсад 35 355 барилга нурж, 1.5 сая хүн орон гэргүй болсон талаар албаны эх сурвалжаас мэдээлж байв. Тэгвэл тийм хүнд нөхцөл байдалд орж, орон гэргүй үлдсэн иргэд хэрхэн аж төрж байгаа бол. Тэд өдгөө орон гэртэй болсон уу.
2023-07-18
НҮБ: Барууны орнууд ОХУ-д өгсөн амлалтаа биелүүлээгүй
НҮБ-ын Зохицуулах төвөөс үр тарианы хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ын бордоо, хүнсний бүтээгдэхүүний экспортын хоригыг цуцлах мөн Украинд тариалсан үр тариа болон бусад төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хар тэнгисийн боомтуудаас дэлхийн хамгийн ядуу орнуудад экспортолох ажлын үр дүнгийн талаарх статистик мэдээж нийтэлжээ.
2023-07-18
Холливудын жүжигчид ажил хаялт зарлажээ
Холливудын жүжигчид сүүлийн 43 жилийн түүхэн дэх хамгийн том ажил хаялтад бэлтгэж эхэлжээ. Холливудын 160 мянган уран бүтээлчээс бүрдсэн үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн 98 хувь нь ажил хаялтыг дэмжсэн байна.
2023-07-17
Өмнөд Солонгост үерийн улмаас 49 хүн нас баржээ
Өмнөд Солонгост хүчтэй аадар бороо орсны 49 хүн нас баржээ. Аюулгүй байдлын арга хэмжээ, гамшгийн хор уршгийг арилгах төв штабаас мэдээлснээр 9 хүн сураггүй алга болж, 34 хүн гэмтэж бэртсэн байсан.
2023-07-17
Тувад "Сибирийн яр" гоц халдварт өвчин гарчээ
Увс аймагтай хил Тувад “Сибирийн яр” буюу боом гоц халдварт өвчин гарсан тухай ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын албанаас мэдэгджээ.
Зургадугаар сарын 30-нд Тува улсын дөрвөн оршин суугч аюултай вирусын өвчний шинж тэмдэгтэй эмчид хэндсэн байна.
2023-07-06