Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Залуу теннисчид Н.Жоковичтой өрсөлдөх ёстой 

“Залуу тоглогчид Новакт дарамт үзүүлж, түүнийг ялахыг хичээх ёстой. Гэтэл одоо тэдэнд тийм чадвар алга. Тийм учраас Новак теннисний спортын оргилд Р.Федерер, Р.Надаль шиг их удаан байх болно. Түүний спортын амжилт үнэхээр гайхалтай. Нэгэн үе солигдож байна гэж Уимблдоны үеэр бүгд ярьж байсан ч тийм биш гэдгийг би мэдэж байлаа. Үүнийг Новак Америкт харуулж чадлаа. Залуу тоглогчид түүнтэй өрсөлдөхийн тулд ур чадвараа ахиулах хэрэгтэй” хэмээн Э.Маррей ВВС-д ярьсан байна. 
2023-09-13

Аэробик гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно 

Улаанбаатарт тэмцээн эхлэхээс өмнө Азийн гимнастикийн холбооны Техникийн хорооны зөвлөлийнхөн ирж, энэ удаагийн болон ирэх дөрвөн жилийн тэмцээний төлөвлөгөөг гарган, ямар улсад хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэх юм байна. Монгол Улс тивийн АШТ-ийг эх орондоо зохион байгуулах эрхийг 2020 онд Вьетнам, Филиппинтэй өрсөлдөж авчээ. Манайх дээрх тэмцээнийг 2017 онд эх орондоо анх удаа зохион байгуулж байв. Уг тэмцээн өндөрлөсний дараа үргэлжлүүлээд Нийтийн гимнастикийн олон улсын холбооны сургалт болж, энэ он дуустал таван томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. 
2023-09-13

Монголоос Италийн хөлбөмбөгийн академид суралцах гурван хүүхэд тодорлоо

Италийн хөлбөмбөгийн холбооны зүгээс уг сургалтыг дэлхийн 37 оронд жил бүрийн зун зохион байгуулдаг бөгөөд улс болгоноос гурван хүүхэд сонгон шалгаруулж, хөлбөмбөгийн академидаа үнэгүй суралцуулдаг аж. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад Монголын хөлбөмбөгийн лигийн DM, “Дэрэн”, “Хоромхон” клубт тоглодог Д.Анхням, Ч.Энхсүлд, М.Тэмүүн нар сонгогдож, Италийн хөлбөмбөгийн академид суралцахаар боллоо. 
2023-09-13

Италийн тамирчид монгол хүүхдүүдэд хөлбөмбөг заахаар ирлээ 

Уг сургалтыг удирдан явуулах дэлхийн аварга, алдарт хөлбөмбөгчин Ж.Замбротта Италийн шигшээ багийн дасгалжуулагч болон олны танил бусад тамирчны хамт манай улсад хэдийн ирсэн байна. Сургалтад хамрагдсан хүүхдүүдээс 3-5-ыг нь сонгож, Олон улсын хөлбөмбөгийн баярт оролцуулах аж. Ж.Замбротта болон түүнтэй хамт ирсэн Сванн Ритозза нар нь спортын ертөнцөд өөрсдийн орон зайг эзэлсэн, нийгмийн сүлжээнд олон сая дагагчтай нөлөө бүхий хүмүүс тул манай орныг олон улсад сурталчлах гүүр болно хэмээн аялал жуулчлалын салбарынхан сайшааж байна. 
2023-09-11

Спортын гимнастикийн “Дэлхийн цом” эхэллээ

Тэмцээнд 33 орны 80 гаруй эрэгтэй тамирчид 6 хэрэглэл тус бүрийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд өрсөлдөж буй. Шигшээ тэмцээн өчигдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 10-ны 15.00 цагт эхэлсэн. Д.Энхтүвшин, Э. Өсөхбаяр нартаа амжилт хүсье ээ.
2023-09-11

Олимпын ёслолын хувцсыг "Khanbogd Cashmere" урлана

   Монголын үндэсний олимпын хороо болон Ханбогд Кашимер ХХК хооронд хамтран ажиллах гэрээ байгуулах ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо. Гэрээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ханбогд Кашимер ХХК-ийн Сүлжих үйлдвэрлэл эрхэлсэн захирал Д.Нямтунгалаг нар гарын үсэг зурав.
2023-09-08

Т.Бөхчулуун аварга болов

Тэрбээр гурван жилийн өмнө Чиба мужийн “Кашива Ниттай” ахлах сургуулийн сурагч байхдаа тус хотод болсон ахлах сургуулиудын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 92 кг-ын жинд түрүүлсэн юм. Багануур дүүргийн “Хөх эрчис” клубийн дасгалжуулагч Х.Магвандоржийн удирдлагад чөлөөт бөхөөр анх хичээллэж, Гавьяат тамирчин З.Дүвчингийн удирдлагад бэлтгэлээ үргэлжлүүлсэн түүнийг “Ичиши” залуучуудын клубт багшаар ажилладаг Р.Баяраа 2018 онд дээрх ахлах сургуульд суралцуулахаар урьсан гэдэг. 
2023-09-07

Монголын хоёр баг нэг хэсэгт багтжээ 

 Монголд ирэх амралтын өдөр зохион байгуулах сагсан бөмбөгийн “FIBA 3x3 sansar challenger-2023” тэмцээнд 16 орны шигшээтэй “Улаанбаатар ММС энержи”, “Сансар ММС энержи”, “Зайсан МИГ даатгал”, “Баянгол бронкос” багийнхан өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Тэмцээний урьдчилсан шатанд зургаан баг тоглон, хэсгээ тэргүүлсэн нэг нь үндсэн С хэсэгт орж, цааш өрсөлдөх юм. Энэ удаа урьдчилсан шатанд Латвийн “Рига”, АНУ-ын “Омаха”, Монголоос “Зайсан МИГ даатгал”, “Баянгол бронкос” багийнхан нэг хэсэгт багтжээ. Одоогоор Сербийн баг амжилтаараа дэлхийн чансааг тэргүүлж буй. Сонирхуулахад, тус тоглолтын дараа энэ сарын 13-нд Шанхайн “Их дуулга”-д өрсөлдөх эрх олгох “Energy 3x3 quest-2023” тэмцээн эхэлнэ. Зургаан хоног үргэлжлэх уг тэмцээний эхний шатны тоглолтууд “Парк 3х3 гарден”, “Romano сup”-т, аваргын төлөөх нь энэ сарын 18-нд “UG аrena”-д болно. 
2023-09-07

 15 хүртэлх насныхан III байрт шалгарчээ

Ингэснээр эл тэмцээний V байрын төлөөх тоглолтыг B хэсгийн гуравт жагссан Хонконгийн шигшээ багтай өнөөдөр хийх нь. Тэгвэл Саудын Арабын Абха хотод Азийн хөлбөмбөгийн холбооны 23 хүртэлх насныхны цомын тэмцээн мөн өнөөдөр эхэлж байна. Монголын тамирчид салхи хагалж, эхний тоглолтоо эзэн орны багийнхантай өрнүүлнэ. Ташрамд дуулгахад, футзалын “Азийн цом” болон “ДАШТ-2026”, “Ази тивийн АШТ- 2027” тэмцээний урьдчилсан шатны тоглолтыг Улаанбаатарт ирэх сарын 7-17-нд зохион байгуулахаар боллоо. Футзалын төрөлд БНСУ, Непал, Вьетнамын багийнхан оролцох бол ДАШТ-ий урьдчилсан шатныхад Афганистаны шигшээгийнхэн тоглох юм. 
2023-09-07

Б.Ариунцэцэг, А.Дөлгөөн нар Монголын багийн тугчаар сонгогдлоо 

МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар Азийн наадамд оролцох тамирчдад өчигдөр амжилт хүслээ. Мөн Монгол Улсын Төрийн далбаа, МҮОХ-ны тугийг Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар болон багийн тугчдад гардуулав. Монголын багийн тугчаар 3х3 сагсан бөмбөгийн тамирчин Б.Ариунцэцэг, хөлбөмбөгийн тамирчин А.Дөлгөөн нарыг сонгосон байна. Ёслолын үеэр Ханжоуг зорих тамирчдад БНХАУ-д ашиглаж болох олон улсын “UnionPay сlassic” картыг гардуулсан. 
2023-09-07

Монголын шигшээ баг 22 жилийн дараа Саудын Арабтай тоглоно

2024 онд Катар улсад зохион байгуулагдах АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны “J” хэсэгт Саудын Араб, Камбож, Ливан улсуудтай нэг хэсэгт орсон билээ.
2023-09-07

Азийн наадамд 15 жүдоч өрсөлдөнө

Жүдо бөхийн төрөлд Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, мөн дасгалжуулагч П.Нямлхагва, Д.Цэрэнханд, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлагад 15 тамирчин өрсөлдөхөөр болж, бэлтгэлээ базааж буй гэнэ. Энэ удаа түрүүлсэн тамирчдад “Парис 2024” олимпын наадамд оролцох эрх олгож эхлэх тул манай тамирчдын хувьд хариуцлагатай тэмцээн байх нь. Жүдо бөхтэй холбоотой өөр нэг мэдээ дуулгахад, АНЭУ-ын Абу-Даби хотод ирэх сарын 28-нд эхлэх жүдо бөхийн мастеруудын ДАШТ-д манай улсын тамирчид зодоглохоор болжээ. Өнгөрсөн жил Польшийн Краков хотод тус тэмцээн болоход эмэгтэйчүүдээс О.Алтантүлхүүр, Ж.Дорждулам нар хүрэл медалийн эзэн болсон юм. 
2023-09-06

Модон барилдааны тамирчид Узбекистан улсыг зорив 

Тэд УАШТ болон Азийн АШТ, ДАШТ-ий сорилго барилдаанд түрүүлснээр тус хотыг зорих эрх гарджээ. Багийнхнаасаа тэмцээний салхийг насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэйчүүдээс 65 кг-ын жинд Ц.Пүрэвсүрэн, О.Бямбацог нар хагалах нь. Тэдний дараа П.Чинзориг 70, И.Буяндалай 80, Ц.Өнөрбат 90, Б.Мөнхтүшиг 125 кг-д үргэлжлүүлэн өрсөлдөнө. Эмэгтэйчүүдээс 55 кг-д А.Гэрэлтуяа, 65 кг-д Х.Лхагвадолгор, +85 кг-д Б.Эрдэнэтуяа нар хүч сорих юм. Өсвөр үеийнхний ангилалд хөвгүүдээс 50 кг-д Э.Баттогтох, 60 кг-д Б.Эрдэм, Б.Пүрэвбат, 70 кг-д Л.Мөнх-Очир, 80 кг-д Б.Гарьд, +80 кг-д Ц.Цогт-Эрдэнэ нар хүч үзэх аж
2023-09-06

Хүндийн өргөлтийн ДАШТ-д Монголын 10 тамирчин өрсөлдөж байна

  Саудын Арабын Эр Рияд хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ сарын 17-ны өдрийг хүртэл 14 хоногийн турш үргэлжлэх энэ удаагийн тэмцээнд Дэлхийн 117 орны 719 тамирчин оролцож байна. Манай орноос ДАШТ-д МУГД Ц.Хосбаярын удирдлага дор эрэгтэй 3, эмэгтэй 7, нийт 10 тамирчин оролцох юм.
2023-09-06

Монголын шигшээ баг "Азийн цом"-ийн урьдчилсан шатанд өрсөлдөнө

2024 онд Катар улсад зохион байгуулагдах АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтуудыг Саудын Араб улсын Абха хотноо 09-р сарын 06-наас 12-ны өдрүүдэд явагдах билээ.
2023-09-04

Монголын тамирчин Т.Бөхчулуун бүх Японы оюутны аварга болжээ

Өнөөдөр Японы оюутны улсын аварга шалгаруулах сумо бөхийн тэмцээн Япон улсын Токио хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө. Манай Улсаас үнэмлэхүй жинд Т.Бөхчулуун, О.Цэлмэг, 135 кг-ын жинд А.Сүхбат, Л.Мянганбаяр нар барилдсан.
2023-09-04

Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2023-09-02

Эгч, дүүс II байрт жагсав 

Тэрбээр хосын төрөлд дүү Ч.Мартын хамт тоглон, II байрт жагсав. Түүнчлэн Камбож улсын Пномпень хотод Азийн аварга шалгаруулах 14 хүртэлх насныхны тэмцээн ирэх сарын 4-нд эхлэх нь. Тав хоног үргэлжлэх эл тэмцээнд оролцсон өсвөрийн теннисчдэд Азийн теннисний холбооны чансааны оноогоо ахиулан, өндөр зэрэглэлтэй тэмцээнүүдэд өрсөлдөх боломж бүрдэх юм. Мөн амжилт гаргасан нь “Флорида-2023”, ирэх жилийн нэгдүгээр сард болох Олон улсын теннисний холбооны бүс нутгийн багийн тэмцээн, Австралид зохион байгуулах Ази, Номхон далайн бүсийн элит тамирчдын тэмцээнд оролцох эрх авах нь. 
2023-08-31