Дээд шүүхийн шүүгч нарт сахилгын хэрэг үүсгүүлэхээр гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгов
Улсын дээд шүүхийн шүүгч нарт сахилгын хэрэг үүсгүүлэхээр хуульч Б.Гүнбилэг Шүүхийн сахилгын хороонд мэдээлэл гаргасан билээ. Тус шүүхийн шүүгчид энэ оны хоёрдугаар сарын 11 буюу Цагаан сарын шинийн 2-нд УИХ-ын дарга Г.Занданшатарын Их тэнгэр дэх гэрт зочилж, золгон, эхнэрээс нь гарын бэлэг авсан юм. Үүнд үндэслэн хуульч Б.Гүнбилэг шүүгч нарын Шүүхийн тухай хуулийн 50.1.19-ийн “Хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн дотно харилцаа тогтоохыг хориглох” заалтыг зөрчсөн байх магадлалтай хэмээгээд, “УИХ-ын дарга төрийн золголт гэртээ хийсэн бол Төрийн хэмнэлтийн хууль зөрчсөн
2024-05-20
Өнөөдөр 24 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
2024-05-20
Өнөөдөр 24 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
2024-05-19
“Номын баяр-2024” нээлтээ хийлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагийн “Номын баяр” өнөөдөр (2024.05.18) Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.
2024-05-18
СЕХ: Нэр дэвших эрх олгохдоо барьцаа, дэнчин авахыг хориглоно
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна.
2024-05-18
Өнөөдөр 16 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
2024-05-18
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болзолт уралдаан зарлав
БОАЖЯ-наас уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах, хуурай газрын экосистемийг хамгаалах НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх үүднээс Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон аймаг дахь төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд, олон нийтийн дунд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болзолт уралдаан зарлалаа. Үүний хүрээнд ойр орчмынхоо нийтийн эзэмшлийн газрыг үлгэр жишээ цэцэрлэгжүүлсэн, тохижуулахаар ажлын зураг, төлөвлөгөө гаргасан аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулах юм байна
2024-05-17
“Улаанбаатар марафон-2024”-ийн үеэр ажиллах сайн дурынхныг сургалтад хамрууллаа
“Улаанбаатар марафон 2024”-ийн үеэр сайн дурын 500 ажилтан үүрэг гүйцэтгэх нь. Өнгөрсөн онд сайн дурын ажил хийхээр 800 орчим залуус бүртгүүлж байжээ. Тэгвэл энэ жил 900 гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн гэнэ. Тэднээс 500-г нь шалгаруулан марафоны үеэр ажиллуулахаар болсон аж. Сайн дурын ажилтнуудыг чадавхжуулах, мэдлэг, ойлголтыг нь сайжруулах сургалтыг энэ сарын 15, 16-нд зохион байгуулсан байна.
2024-05-17
Улсын хэмжээнд 7.4 сая мал хорогджээ
Улсын хэмжээнд 2023 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 30.0 сая хээлтэгч малын 11.0 сая (36.8%) нь 2024 оны эхний дөрвөн сард төллөсөн байна. Эм хонины 42.5 хувь, эм ямааны 37.4 хувь, ингэний 20.3 хувь, үнээний 18.5 хувь,гүүний 9.8 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 91.2 хувь буюу 10.1 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 4.5 (30.8%) саяар буурсан байна.
2024-05-17
Хорих анги, хавдрын эмнэлэгт хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах нь
Бурхан багшийн их дүйчин өдөр зуны эхэн сарын шинийн 15 буюу энэ сарын 23-нд тохионо. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, дээрх өдөр бүх нийтээрээ амардаг болсон билээ. Эл өдрийг Гандантэгчэнлин болон бусад сүм хийд, бурхны шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэхээ өчигдөр мэдээлэв. Тэдгээр байгууллага хамтран энэ жил “Ёс зүйг эрхэмлэе” уриалга дэвшүүлж, хорих ангиуд болон хавдрын эмнэлэгт хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах гэнэ
2024-05-17
Өдөрлөгийн онцлох алба хаагчид нь эрэлч ноход байлаа
Манай улсад онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн баярыг тохиолдуулан ОБЕГ-аас нийслэлийн төв талбайд албаа сурталчлах өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа.
2024-05-17