Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Филиппин Улсын англи хэлний сургуулиудтай хамтарна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, БШУЯ-ы төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал нар Филиппин Улсын Себу хотын англи хэлний сургуулиудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
2024-04-02

Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НТГ-ын дарга байсан Ч.Сайханбаяр нарыг шалгаж дуусав

УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Ц.Батбаяр, нийслэлийн Нийтийн тээврийн газар (НТГ)-ын дарга асан Ч.Сайханбаяр нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Тэднийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 2023 оны аравдугаар сарын 31-ний шөнө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Ц.Батбаяр эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй “Улаанбаатар капитал санхүүгийн групп” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Сити бааз консалтинг” компанийнхан төсвөөс их хэмжээгээр мөнгө авч байсан хэмээн шалгаж эхэлсэн юм.
2024-04-02

116 рейсээр нийт 4684 тонн ус соруулж авчээ

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ нь дөрөвдүгээр сарын 1-нд нийт 20 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Дуудлага мэдээллийн дагуу 33 хүн, 12 машин механизмын бүрэлдэхүүнтэй дараах байршлуудад хариу арга хэмжээ авлаа.
2024-04-02

Авлигыг мэдээлэх 110 утсанд авлигын гэмт хэргийн шинжтэй дуудлага давамгайлжээ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны гурав дугаар сарын 11-15-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 93 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
2024-04-02

 БЗС-гийн захирал асан П.Лхагвасүрэнд яллах дүгнэлт үйлдүүлнэ

Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэн хүүхдэдээ давуу байдал олгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн баталсан тушаалд хүүхдийнхээ нэрийг оруулж, тэтгэлэг олгуулах шийдвэр гаргуулсан гэх үйлдэлд холбогдсон юм. Тодруулбал, 2016 оны тавдугаар сарын 26-ны А/221 дугаартай тушаал, түүний хавсралтын 24 дүгээрт тэрбээр хүүхдийнхээ нэрийг оруулсан аж. Уг тушаалд зааснаар бол П.Лхагвасүрэнгийн хүү нь Австралийн “The university of Technology Sydney” сургуульд суралцах эрх үүсэж, “Гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-г тэрбээр хүү Л.Түмэндэлгэртэйгээ байгуулсан байдаг.
2024-04-02

ИНЕГ-ынхан нөөц түлшээрээ “Содмонгол”-ынхныг тэтгэж байжээ

Энэ заалт нь“Эрчис ойл” ХХК-ийг олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг гадаадын нийлүүлэгч, хөрөнгө оруулагч талтай, үүний дотор хамтын ажиллагааны хэлэлцээр хийж буй ОХУ-ын Роснефть компанийн харьяа “РН аэро”-той хамтран хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан гэж үзээд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Ийнхүү эрх зүйн орчноо бүрдүүлснээр шатахууны үнэ тодорхой хэмжээгээр буурч, онгоцны тийз ч хямдарсан. Өөрөөр хэлбэл, ИНЕГ-ынхан 2022 оны есдүгээр сараас хямд үнэтэй шатахуун авч эхэлсэн гэсэн үг.
2024-04-02

Сураггүй болсон 15 настай хүүг эрэн хайж байна

Гаднаас аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болсон
2024-04-02

 “Гацуурт”-ын захирал Л.Чинбатын хүний амийг хөнөөхийг завдсан үйлдлийг хэрэгсэхгүй болгожээ

 “Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын II багийн нутагт жолоодож явсан “Ланд круйзер” загварын автомашинаараа иргэд, малчдыг дайрч, эрүүл мэнд, аминд нь заналхийлсэн үйлдэл өнгөрсөн оны зургаадугаар сард өдүүлснийг уншигчид мартаагүй. Дорнодын Баян-Уул сумаас гарал үүслийн гэрчилгээгүй 360 гаруй адууг Сэлэнгэ аймгийн нутагт тууж ирснийг орон нутгийнхан нь эсэргүүцэхэд Л.Чинбат тэднээс нэг бус хүнийг машинаараа хөөж дайрахыг завдсан билээ. 
2024-04-02

Даланзадгадын Дулааны цахилгаан станцад дэлбэрэлт болжээ

Даланзадгадын дулааны цахилгаан станцад дэлбэрэлт болж, гэмтлийг засварлахаар ажиллаж байна. Тодорхой хэлбэл,  2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний 04 цаг 10 минутад станцад хүчтэй доргилт тэсрэлтийн чимээ гарч станц дотоод хэрэгцээгүй болж О суусан. Станцын үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул хэсэг хугацааны дараа үзлэг хийсэн гэнэ.
2024-04-02

Л.Номин “Боинг 737” загварын агаарын хөлгөөр нислэг үйлдсэн анхны эмэгтэй нисгэгч боллоо

МИАТ ТӨХК-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Л.Номин өнгөрсөн сарын 29-нд анхны бие даасан нислэгээ Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд үйлдсэн юм. Ингэснээр тэрбээр хамгийн том тийрэлтэт агаарын хөлөг буюу “Боинг 737” загварын агаарын хөлгөөр нислэг үйлдсэн Монголын анхны эмэгтэй нисгэгч боллоо. Л.Номин нь 2018 онд Канад улсад нисгэгчээр сургууль төгсжээ. Тэрбээр бие даасан нислэг үйлдэхээс өмнө багш нартайгаа 200 цаг бэлтгэл хийсэн байна. Мөн өвөө, аавынхаа мэргэжлийг өвлөн авсан гурав дахь үеийн нисгэгч аж.
2024-04-01

ӨМНӨГОВЬ: “Хашаандаа сайхан амьдаръя” төслийг 3 дахь жилдээ зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Өмнөговь аймгийг хөгжүүлэх Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд “Цэгцтэй гэр хороолол” тэтгэлэгт төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
2024-04-01

“Тавантолгой төмөр зам” ХХК нэгдүгээр улиралд 723.1 мянган тонн ачаа тээвэрлэлээ

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаар 323.4 мянган тонн
2024-04-01

Ус тогтсон байршлуудад хариу арга хэмжээ авч байна

Усны барилга байгууламжийн газарт авто замд ус тогтсон талаар болон шар усны тухай
2024-04-01

Таван шараас Баянхошууны тойрог хүртэлх замыг бүрэн шинэчилж, ус зайлуулах системийг цогцоор нь шийднэ

Урт цагааны бүтээн байгуулалтын ажилтай холбоотой геологи хөрсний шинжилгээ хийхэд 1.5 метр газар ухахад хөрсний ус гарч байна гэсэн хариу гарсан.
2024-04-01

Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургууль зохион байгуулагдаж байна

Улаанбаатар цэргийн хүрээ болон орон нутаг гэсэн хоёр хэлбэрээр буюу Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, 014, 119, 120, 326 дугаар ангиуд анх удаа нэгдсэн хээрийн гаралтыг
2024-04-01

Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна

Малын тарга хүчний байдал хоёрдугаар сарын сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хэд дахин бага жинтэй болсон байна.
2024-04-01

Замын-үүд-Эрээн автозамын боомт 24 цагаар ажиллаж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл
2024-04-01