Япон сурагчид монгол ахуйтай танилцаж байна
Япон хүүхдүүд монгол ахуйтай танилцаж байна. Тодруулбал, Боловсролын яам, Япон Улсын Шизүока мужийн Боловсролын газар, Дорноговь аймгийн ЗДТГ-ын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд багш, сурагч солилцооны хөтөлбөрийг энэ жил 13 дахь удаагаа хэрэгжүүлж байгаа аж. Үүний хүрээнд Шизүока мужийн албаны хүмүүс болон ахлах сургуулийн 20 сурагч, таван багш манай улсад иржээ. Тэд өдгөө Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын зургаадугаар сургуульд монгол хэл соёл, түүх уламжлал, ардын ёс заншил, боловсрол, урлагийн чиглэлээр хичээл үзэж буй аж
2024-08-07
Монгол хэл, бичгийн шалгалтыг 10 дугаар ангидаа өгөх боломжийг судална
Их, дээд сургуульд элсэх сурагч бүр монгол хэл, бичгийн шалгалт өгч, тэнцсэн байх шаардлага тавьдаг. Энэ нь сургуульд элсэх босго болдог билээ. Уг шалгалтыг сурагчид төгссөнийхөө дараа буюу элсэлтийн шалгалтын өмнө өгдөг. Үүнд тэнцээгүй нь наймдугаар сард дахин шалгуулж байгаа. Тэгвэл монгол хэл, бичгийн шалгалтыг сурагчдад 10 дугаар ангиасаа эхлэн өгөх боломжийг судалж, санал, шийдэл гаргах үүргийг Боловсролын сайд П.Наранбаяр холбогдох албаныханд өгсөн байна. Боловсролын сайдын шуурхай хуралдаан өчигдөр болох үеэр тэрбээр ийнхүү үүрэгдсэн байна.
2024-08-06
Далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв нээнэ
Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төвийг энэ сарын 8-нд нээнэ. Хэнтий аймгийн Бэрхийн уурхайг хаасан тул Уулын цехийн хэсгийг музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв болгохоор Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд 2018 онд шийдвэрлэсэн юм. Үүний дагуу тус уурхайг музейн зориулалтаар ашиглах талаар судалгаа хийж, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг тухайн жил байгуулж байлаа. Төслийн багийнхан БНСУ, ХБНГУ-аас туршлага судалж, техник, эдийн засгийн үндэслэлийг нь 2020 онд батлуулсан аж.
2024-08-02
Хичээлийн шинэ жилийг угтсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах нь
2024-2025 оны хичээлийн шинэ жилийг угтан хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсноо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Нийслэлийн есөн дүүргийн 15 байршилд ийм арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлэх нь. Сурагч, оюутан, эцэг, эхчүүдэд ойрхон, хүртээмжтэй, харьцангуй хямд үнээр хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, шаардлагатай бусад хэрэгслийг худалдан авах боломжийг үзэсгэлэн худалдаагаар бүрдүүлэх зорилго тавьжээ
2024-08-01
Олон улсын математикийн олимпиадаас багийн төрөлдгурван мөнгөн медаль хүртэв
Бага, дунд ангийн сурагчдын олон улсын математикийн олимпиадын багийн төрөлд монгол хүүхдүүд хоёрдугаар байр эзэллээ. Эл олимпиадыг Энэтхэг улсад өнгөрсөн сарын 26-31-нд зохион байгуулсан юм. Монголын сурагчид ганцаарчилсан бодолтын төрлөөс таван мөнгө, 10 хүрэл медаль хүртэж, зургаа нь шагналт байрт шалгарав. Мөн багийн төрөлд гурван мөнгө хүртжээ.
2024-08-01
Цэцэрлэгийн хүүхдүүдийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Цэцэрлэгийн бүртгэл 2024 оны наймдугаар сарын 1-ний пүрэв гарагаас, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг 2024 оны наймдугаар сарын 12-ны даваа гарагаас эхлэх талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлсэн юм. Бүртгэлийг emongolia цахим портал, esis боловсролын салбарын мэдээллийн системээр явуулна. Хэрэв хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг Боловсролын Ерөнхий газраас сануулж байна.
2024-07-31
Дэлхийн сампингийн аварга шалгаруулах тэмцээнээс 10 алтан цом хүртэв
“World city cup-2024” буюу дэлхийн сампингийн аварга шалгаруулах тэмцээнийг Малайз улсад уржигдар зохион байгууллаа. Уг тэмцээнд Оюуны хөгжлийг дэмжих академийн 21 сурагч долоон төрөлд өрсөлдсөн юм байна. Тэднээс Б.Шинэ-Эрдэнэ, Э.Нэгүүн, О.Намулун, Б.Цолмон зэрэг 10 хүүхэд алтан цом хүртсэн аж. Мөн Б.Ухаанзаяа, Ү.Аминшагай, Ж.Сумъяабазар, Г.Мөнхжин нарын11 сурагч мөнгөн цомын эзэн болжээ. Эл тэмцээнд 25 улсын 500 гаруй хүүхэд оролцсон байна. Монгол Улсаас 21 хүүхэд үүнд өрсөлдөж, ийнхүү бүгд амжилт гаргалаа
2024-07-30
Сурах бичгийн эх зохиох, хянах багт 254 хүн ажиллах нь
Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, хянах багийг 254 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр баталжээ. Тодруулбал, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний тогтоолоор баталсныг удирдлага болгосон байна. Энэхүү хянах баг нь зохион байгуулалт, сургалтын хөтөлбөр болон сурах бичиг боловсруулах, эдгээрийг хянах зэрэг хэсгээс бүрдэж буй аж.
2024-07-29
Олон улсын физикийн олимпиадад оролцсон бүх сурагч амжилт гаргалаа
54 дэх удаагийн олон улсын физикийн олимпиадыг Иран улсын Исфахан хотод энэ сарын 21-29-нд зохион байгууллаа. Тус олимпиадаас “Сант” сургуулийн сурагч Г.Азжаргал мөнгөн медаль хүртжээ. Түүнчлэн “Сант” сургуулийн сурагч С.Атархүү, “Шинэ үе” сургуулийн суралцагч Г.Батбаяр нар хүрэл медалийн эзэн боллоо. Мөн нийслэлийн I сургуулийн сурагч М.Мөнх-Оргил болон Орхон аймаг дахь Японы шинжлэх ухаан, технологийн сургуулийн сурагч Э.Ичинбат нар хүрэл медаль хүртэв
2024-07-29