2028 оноос метрогоор зорчдог болно
Метротой холбоотой ТЭЗҮ-ийг 2013 онд ЖАЙКА, 2011 онд КОЙКА, 2022 онд БНХАУ-ын төмөр замын дөрөвдүгээр товчоо урьдчилсан байдлаар хийсэн байдаг. Эдгээрт үндэслэн метроны ТЭЗҮ-ийг хийх боломж бүрдэж байгаа. Газар доогуурх тээврийн хэрэгсэл буюу метро барих шийдвэр Засгийн газрын түвшинд анх удаа гарлаа
2023-11-22
Сургууль орчмын 102 байршилд ямар ч гэрэлтүүлэггүй
Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулах туршилт хийж буй. Тус туршилтын ажлыг нийслэлийн зүгээс дэмжин, эхний ээлжид 102 байршилд хийхээр нийслэлийн 2023 оны төсвийн тодотголд тусгаад байна.
2023-11-22
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
2023 оны дөрөвдүгээр улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад орон нутагт 3652, нийслэлд 1594 хүн бүртгүүлжээ. Шалтгалт арваннэгдүгээр сарын 22-24-нд гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд нийслэл дэх шалгалтыг Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулж байна.
2023-11-22
Барилгын суурь хэтрүүлж ухсан зөрчлийг арилгуулна
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шар байрнуудын дахин төлөвлөлтийн төслийг “Фүжи Девелопмент” ХХК хэрэгжүүлж буй. Тус компани Архитектур төлөвлөлтийн даалгавраас хэтрүүлэн барилгын суурь ухсан зөрчил гаргажээ. Тус асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар газар дээр нь ажиллалаа.
2023-11-21
Сургууль орчмын бүсийн 102 байршилд лед гэрлэн гарц хийнэ
2023 онд зам тээврийн ослын улмаас 694 хүүхэд гэмтсэнээс 379 нь нийслэлийн нутаг дэвсгэрт осол гэмтэлд өртжээ. Түүнчлэн энэ оны эхний есөн сарын байдлаар гэмтсэн хүүхдүүдийн 65 хувь нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.
2023-11-20
Нийслэлийн өмчийг тоолно
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
2023-11-20
Цаснаар 2096 тонн давс, 627 тонн бодис зарцуулжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
2023-11-20
Нийтийн тээврийн салбарт боловсон хүчин дутагдалтай байна
Нийтийн тээврийн салбарт боловсон хүчин дутагдалтай байна. Тухайлбал, инженер техникийн 329 ажилтан байгаа бөгөөд нэмэлтээр 38 хүн шаардлагатай. Засвар үйлчилгээний 241 ажилтан байгаагаас 62 орон тоо сул байна. Мөн 2039 жолооч байгаа бөгөөд 221 хүн шаардлагатай байна. Жолооч хүрэлцээгүй нь автобус үйлчилгээнд явахад нөлөөлж байгаа тул цалин хөлс нэмэгдүүлэх шаардлага бий болсныг дурдаж байлаа.
2023-11-18
Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт орууллаа
НИТХ-ын ээлжит бус XVI хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлэг энэ сарын 13-нд болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцуулсан. Тэгвэл хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр болж, нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, НИТХ дахь намын бүлэг, хороод санал дүгнэлтээ танилцуулан, тэдний саналыг тусган баталлаа.
2023-11-17
МУИС-ийн III байрыг нурааж эхэлжээ
Тус сургууль “МУИС кампус” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хичээлийн III байраа нураахаар төлөвлөснөө мэдээлж байв. Тиймээс оюутнуудаа “Улаанбаатар” сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн байранд хичээллүүлэх болсон юм. Оюутнууд өөр байранд хичээллэхэд тохиромжгүй байгаа талаар олон удаа сургуулийнхаа удирдлагуудад хандсан ч тусыг ололгүй өдий хүрчээ.
2023-11-15
Хувийн хэвшилд шилжүүлсэн хог ачих үйлчилгээ жигдрээгүй байна
Засгийн газраас төр бүх ажил, үйлчилгээг хийж, өөртөө ачаа үүрүүлэх шаардлагагүй гэж үзэн, заримыг нь хувийн хэвшлийн компани, мэргэжлийн холбоодод шилжүүлж эхэлсэн. Үүний нэгэн жишээ нь Баянзүрх дүүргийн хог тээврийн үйлчилгээг хувийн хэвшилд өнгөрсөн сард шилжүүлсэн нь юм. Нийслэлд анх удаа хог ачих үйлчилгээг хувийн байгууллагад шилжүүлснээр ямар үр дүн гарч байгааг сурвалжиллаа.
2023-11-15
Нарантуул, Дүнжингарав, Зуун айл, Өгөөмөр, Да хүрээ захууд амарна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоосон.
2023-11-14
Түгжрэл бууруулах тээвэр логистикийн оновчтой шийдлийг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл 700 гаруй хүнтэй зөвлөлдөх уулзалт хийлээ.
2023-11-13
Орон сууцын ам метрийнх нь дундаж үнэ 3.95 сая төгрөгт хүрэв
Эл хугацаанд дээрх дүн Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.26 сая төгрөг байв. Тэгвэл Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцын ам метр нь 3.96, Чингэлтэйд 3.73, Баянголд 3.63, Баянзүрхэд 3.47, Сонгинохайрханд 2.6 сая төгрөгийн үнэтэй байсан гэнэ. Тэгвэл өмнөх сард хуучин орон сууцын ам метрийнх нь дундаж үнэ 3.47 сая төгрөг болсон байна. Сүхбаатар дүүрэгт ийм орон сууцын ам метрийнх нь үнэ 3.89 сая болсон нь хамгийн өндөрт тооцогдсон юм. Дээрх хугацаанд Хан-Уулд хуучин орон сууцын ам метр нь 3.87, Чингэлтэйд 3.8, Баянзүрхэд 3.28, Баянголд 2.98, Сонгинохайрхан дүүрэгт 2.54 сая төгрөгийн үнэтэй байсан аж.
2023-11-13