Боловсролын сайдад асуулт тавив
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын сайд П.Наранбаярт хандаж асуулт тавьжээ. Тэрбээр хичээлийн шинэ жилийг гурван улиралтай болгосон, Багшийн мэргэжлийн зэрэг олгох журмыг шинэчлээгүй болон ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны ээлжийн амралтыг хуваан эдлүүлэх чиглэлийн талаар тодруулж, хариулт хүссэн байна. Мөн 2024-2025 оны хичээлийн жилд үүсэж буй багш, ажилтны хомсдол, тэднийг сэлгэн ажиллуулахтай холбогдох мэдээллийг тодруулжээ.
2024-08-07
403.7 сая төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Төрийн албаны зөвлөлийнхөн дээрх зохицуулалтын дагуу төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай 1.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 105 мэдэгдлийг буруутай шийдвэр гаргасан иргэн, албан албан тушаалтанд хүргүүлжээ
2024-08-07
Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогчдыг бүртгэж байна
Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл эхэлсэн талаар Монголын хуульчдын холбооноос өчигдөр мэдээлэв. Шалгалт эхлэх өдрийг 75-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах хуультай. Мэргэжлийн шалгалтыг ирэх аравдугаар сарын 16-18-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товложээ. Харин бүртгэлийг өнөөдрөөс эхлүүлж, ирэх есдүгээр сарын 15-ны 00.00 цагт хаах гэнэ. Бүртгэлийг burtgel.mglbar.mn цахимхуудсаар явуулах аж. Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2015 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд ес дэх удаагаа болох гэж байгаа нь энэ
2024-08-02
“Азийн хууль зүйн салбарын эрдэмтэн судлаачдын симпозиум” болно
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль тогтоомжийн яамны дэд сайд Ким Чан Бомыг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Дэд сайд Ким Чан Бом Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль тогтоомжийн яамнаас бүс нутгийн улс орнуудын хууль зүйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Азийн хууль тогтоох институтийн зөвлөл (Council of Asian Legislative Institutions)-ийг үүсгэн байгуулахаар төлөвлөж байгаа тухай товчхон танилцуулав.
2024-07-31
Дэлхийн хамгийн том төрийн далбааг ууланд дэлгэлээ
"Парис-2024" олимпын наадмын нээлтийг тохиолдуулан дэлхийн хамгийн том төрийн далбааг ууланд дэлгэлээ. Тодруулбал, Үндэсний тусгаар тогтнол, эв найрамдал, цог хийморийн бэлгэдэл бүхий төрийн далбааг 4160 м2 хэмжээгээр монгол оёдолчдын баг ур ухаанаа шингээн, бүтээжээ.
2024-07-26
Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахыг даалгалаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан анхны албан даалгавраа гаргажээ. Эдгээр салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах тухай уг албан даалгаварт тусгасан байна. Үүний хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа агентлаг, байгууллага, аймаг, дүүрэг дэх салбарын удирдлага, албан хаагч, сумын ажилтнуудад хандан, хүүхдийг болзошгүй эрсдэл, ялангуяа үер ус, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг үүрэг болгожээ. Мөн хүүхдийн эрх, аюулгүй байдлыг бүх шатанд хангахыг даалгасан аж. Ялангуяа баяр наадмын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь чухал болохыг онцолжээ
2024-07-24