Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Пап Францисын айлчлалыг 20 гаруй орны 147 сэтгүүлч сурвалжилна 

Үүгээр дамжуулан улс орноо сурталчлах боломж бидэнд олдож буй юм. Улстөр, эдийн засаг, шашин соёлын хувьд өндөр ач холбогдол өгч буй энэ хүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ойгоор тохиож байгаагаараа онцлог. Айлчлалын гол арга хэмжээ есдүгээр сарын 2, 3-ны амралтын өдрүүдэд болох юм байна. Энэ үеэр хоёр орны Төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийж, олон нийтэд хандан үг хэлнэ. 
2023-08-29

МоАХ фракцынхан АН-ын ҮБХ-ны хурлыг үймүүлэв

Хэдэн жил талцаж, хэрэлдсэний эцэст намын даргаа сонгож, нэг дээвэр дор орсны дараах анхны ээлжит бус хурал “халуухан” болох нь тодорхой байсан. “Их эвлэрэл, өөрчлөлт, амжилт” уриатай уг хурлаар намынхаа дүрэм журмыг хэлэлцэхээс гадна тэргүүн дэд болон дэд даргаа томилж, ҮБХ-ны гишүүдийн нөхөн сонгууль явуулахаар төлөвлөсөн аж. Генсекээ томилно гэж байсан ч хэлэлцэх асуудлынх нь дараалалд энэ тухай байсангүй
2023-08-29

АН нэг тэргүүн дэд, 15 дэд даргатай боллоо

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал өнөөдөр, дуулиан, шуугиантай боллоо. Улмаар тэд дараах томилгоог хийв.
2023-08-28

Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд А. Артыкбаевыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
2023-08-28

ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
2023-08-28

ИБУИНХУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Фиона Блайт  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
2023-08-28

Элчин сайд Цай Вэньруйг Алтан гадас одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
2023-08-28

Элчин сайд Цай Вэньруйг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
2023-08-28

“Байгуулсан ардчиллаа бид бэхжүүлж чадсангүй” 

Ерөнхий сайд асан С.Баяр “Миний бие ардчилсан өөрчлөлт, шилжилтийн үеийн амьд гэрч төдийгүй, зарим үед идэвхтэй оролцогч, улс төрийн тайзнаа гардаг гол тоглогчдын нэг байсан. Манай улс 1950-иад оноос хойш ЗХУ болон зүүн Европ руу залуусыг сургахаар илгээж байлаа. Тэд мэргэжил эзэмшихээс гадна олон үйл явдлын гэрч болсон. Энэ бүхэн нь монголчууд ардчиллыг эрчимтэй эхлүүлэх нэг хөшүүрэг болсон юм. Үүний үр дүнд Монгол Ази тивийн социалист орнуудаас анх удаа олон намын тогтолцоотой, эрх мэдлээ хуваарилдаг, ардчилсан улс болсон. Том гүрнүүдтэй хил залгаа байдаг, байршлаасаа болоод дунд нь хавчигдаж ирсэн монголчуудын хувьд эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдал юунаас ч илүү чухал.
2023-08-28

Нам доторх 40 хувийн квот

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн байгуулсан Иргэний оролцооны нэгдэл намын дүрэмд хүйсийн харьцааг удирдах байгууллагын шатанд 50:50 хувиар хангахаар заасан нь манай намуудын түүхэнд анхных нь болж байна.
2023-08-28

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өглөөний уулзалт"-аа авто замын салбарын төлөөлөлтэй хийж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өглөөний уулзалт"-аа авто замын салбарын төлөөлөлтэй хийж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 21 дэх "Өглөөний уулзалт"-аа авто замын салбарын төлөөлөлтэй хийж, "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцуулж, авто замын чанар, насжилтын талаар ярилцаж байна.
2023-08-28

Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй

Тус намын ҮБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Дүрмийн дагуу нөхөн сонгууль хийнэ. ҮБХ 504 гишүүнтэй байх дээд хязгаартай” хэмээн ярьсан. Тэгэхээр энэ тоонд хүргэж, квотоо нэмэх замаар фракцууддаа “бялуу” хувааж мэдэх нь. Энэхүү хурлаар үүнээс гадна генсек болон дэд даргаа томилж, ирэх сонгуулиар хэрхэн ажиллах дүр зургаа гаргана. Хоёр удаагийн шат шатны сонгуулийн бүтэлгүйтэл, хэдэн тийш харан талцсаны эцэст арай гэж нэгдээд хийж буй ҮБХ-ны ээлжит бус хурал учир нэлээд “халуухан” болох нь тодорхой. Үүнтэй зэрэгцээд АН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг Х.Баттулга орон нутагт “үзэгдсэн” нь нийгмийн сүлжээнд талцал, хардлага үүсгэв. Л.Гантөмөр ах нараасаа хараат бусаар ажиллаж чадах уу, бүх фракцынхаа эхийг эцээж, тугалыг тураахгүй зангидаж амжих уу гэсэн асуулт байгаа юм. 
2023-08-25

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулган өндөрлөлөө 

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган гурван өдөр үргэлжлээд, өчигдөр өндөрлөлөө. “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж, үйлчилгээг бүтээе” сэдвийн хүрээнд болсон уг чуулганд 15 орны парламентын гишүүн, дарга, Эрүүл мэндийн сайд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нийт 70 гаруй төлөөлөгч оролцсон юм. 
2023-08-24

Төрийн байгууллагууд програм хангамжийн салбарт "гар дүрэхгүй"

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мэдээллийн технологийн ажил үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа.
2023-08-23

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийн асуудлаар туршлага судалж байна

Азийн хөгжлийн банкны урилгаар Бүгд Найрамдах Филиппин Улсад Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөгчид ажиллаж байна.
2023-08-23

Пап Францисийн явах маршрутын дагуу замын хөдөлгөөнийг хязгаарлана

Пап Францисийн явах маршрутын дагуу замын хөдөлгөөнийг хязгаарлана.
2023-08-23

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганаар “Улаанбаатарын тунхаг”-ийг баталлаа

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор Монгол Улсад гурван өдрийн турш зохион байгуулагдлаа.  
2023-08-23

Олон улсын парламентчид Төв аймагт ажиллалаа

Бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн тогтолцооны ялгаатай байдлаас болж урьдчилан сэргийлэх бус, эмчлэх үйлчилгээнд илүү төвлөрч байгаа аж. Мөн хүн амын насжилт, эрүүл мэндийн үйлчилгээний зардлын өсөлт, хүрээлэн буй орчны нөлөөлөл зэрэг нь нэмэлт сорилт бий болгож байгааг оролцогчид ярилцаж, гарц шийдлийн талаар санал солилцжээ. “Ази, Номхон далайн бүс нутгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ: Бид хаана байна вэ.
2023-08-23