Ирэх есдүгээр сарын 1-нээс 4-ний өдрүүдэд холбогдох хуульд заасны дагуу Монгол Улсад айлчилж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисийн явах чиглэлд замын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэнэ. Айлчлалтай холбоотой болон бусад байдлаас шалтгаалан замын түгжрэл үүсэж, хөдөлгөөн зогсож болзошгүй тул Цагдаагийн байгууллагын албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.
Эх сурвалж: Төрийн тусгай хамгаалалтын газар