Үнэ нэмж хийдэг реформ гэж байх уу
Эрчим хүчний үндэсний хорооны гишүүд өчигдөр мэдээлэл хийж, тус салбарын реформыг цахилгаан, дулааны үнэ нэмснээр эхлүүлж буйгаа зарлалаа. Шадар сайд Т.Доржханд “Бид түүхэндээ анх удаа парламентын реформ хийж чадсан. Харин одоо тулгамдаад удсан, ужгирсан асуудлуудад тогтолцооны реформ хийх замаар томоохон бүтээн байгуулалтуудаа урагшлуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдээд байна. Бидний хийх хамгийн эхний суурь реформ бол эрчим хүчнийх. Үүнийг зөвхөн үнэ тариф өөрчлөх төдий бус, цогц асуудал гэж ойлгох хэрэгтэй” гэж иргэд, олон нийтэд баахан учирлав.
2024-10-31
“Эрчим хүчний салбарын алдагдал 2024 оны эцэст 203 тэрбумд хүрнэ”
Манай улс оргил ачааллын үед эрчим хүчний хэрэглээгээ хангаж чадахгүйд хүрээд буй. Энэ өвөл гэхэд нийслэлд оргил ачааллын үеэр 80 хүртэлх МВт-аар цахилгаан хязгаарлах нөхцөл үүссэнийг салбарын удирдлагууд нь мэдэгдэж, үүнийгээ ч хэрэгжүүлж эхэлсэн.
2024-10-30
Багануурын шинэ станцыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна
Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 5 га талбайд баригдаж буй 50 мв/200мв.ц-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалт амжилттай үргэлжилж байна. Засгийн газрын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй уг төслийн явцтай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа.
2024-10-06
УБТЗ-ын дүрмийн санг өөрчилж, таван шинэ зүтгүүр өгчээ
Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газар тус бүрд ногдох 83.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг доорх байдлаар бүрдүүлэхээр тохиролцсон. Эхнийх нь, Монголын тал “МОН-П1” болон“МОН-П2” зээлийн гэрээний шаардах эрхээ шилжүүлэх, нөгөө нь Оросын тал ОХУ-д үйлдвэрлэсэн төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн таван ширхэг зүтгүүр нийлүүлэх гэсэн хоёр арга замыг тохиролцсон байдаг.
2024-09-13
Эрчим хүчний салбарын шинэчлэлийн талаар танилцуулав
Эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
2024-08-21
Аж үйлдвэрийн салбарын орлого 15.7 хувиар өсөв
Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 3.7 их наяд төгрөг болжээ. Үүнээс 3.2 их наяд төгрөгийн ажлыг нь дотоодын, 290.8 тэрбум төгрөгийнхийг нь гадаадын барилгын компани гүйцэтгэсэн байна. Дотоодын компаниудын ажлын гүйцэтгэлийг аймгаар нь ангилбал Өмнөговь 625.7, Дорноговь 179, Дархан-Уул 122.1, Орхон 100.6 тэрбум төгрөг байгаа нь нийт дүнгийн 59.6 хувийг эзэлж буй гэнэ.
2024-08-19
Агаарын тээврийг сонгох зорчигчдын тоо 26 хувиар өсчээ
2024 оны долдугаар сард агаарын тээврээр нийт 270,626 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар өсчээ. Үүнээс олон улсад 230,185 мянган хүн зорчиж, энэ нь өмнөх оны мөн үеэс 33.8 хувиар өссөн байна.
2024-08-07
АНУ-ын Холбооны нисэхийн захиргаатай хамтран ажиллана
Монгол Улсын Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, АНУ-ын Тээврийн Аюулгүй Байдлын Агентлагийн Орлогч Дарга Holly E. Canevari нар 2024 оны долдугаар сарын 22-ны өдөр хамтарсан эрмэлзлийн бичигт гарын үсэг зурав.
2024-07-24