УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаагдана
Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулган хаалтаа хийнэ. Намрын чуулганы сүүлийн хуралдаанаар хуулиудыг эцэслэн баталж, УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг тогтооно.
2024-01-17
Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
Нэгдүгээр сарын 16-ны өдөр болсон Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тавьж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг бүх шатны төсвийн захирагчид, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд хангаж ажиллаж, хуулийн хэрэгжилтийн хүрээнд хэмнэгдэж байгаа зардал, өдөр тутмын үйл ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлуудыг тодорхой бууруулж хэмнэлт гаргасан хэмээн дурдаад, Монгол Улсын Үндэсний аудитын газраас 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд 83.2 тэрбум төгрөг нь хэмнэгдсэн байна гэж дүгнэжээ.
2024-01-17
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өнөөдөр 2018-2023 оны Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уг зөвлөл нь найман гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд гишүүнээр Г.Алтанзаяа, Б.Баярдаваа, Э.Бямбажав, Ё.Мөнхбаатар, Л.Отгонтуяа, Д.Сувдаа, А.Энхжин даргаар Д.Даваасамбуу нар тус тус ажиллаж байв. Өнөөдрийн уулзалтад зөвлөлийн дарга Д.Даваасамбуу, тус зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Г.Алтанзаяа, Л.Отгонтуяа нар хүрэлцэн ирсэн байлаа.
2024-01-16
"Инфляцийг хөөрөгдөж буй нэг гол хүчин зүйл бол импорт. Импорт ханшийг хөөргөж байна"
Улсын Их хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.01.16/ Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь 2018-2023 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төсвийн тухай хуулиар тогтоосон төсвийн алдагдал, нийтийн өрийг хязгаарлах төсвийн иж бүрэн байдлыг хангаж, төсвийн гадуурх ажил, үйлчилгээг ил тод болгож улмаар төсвийг олон нийтийн болон мэргэжлийн байгууллагын нэгдсэн хяналтад оруулахад дэмжлэг үзүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж ажилласан.
2024-01-16
Улсын хэмжээнд 233 цэцэрлэг, 337 сургууль, 250 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонсов.
2024-01-16
“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганд оролцогчид зөвлөмж гаргалаа
“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганыг УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Боловсрол, шинжлэх ухааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Соёлын яам, Боловсролын ерөнхий газар, ШУА-ийн Хэл зохиолын үндэсний хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургуультай хамтран зохион байгууллаа.
2024-01-16
Үнэмлэхүй олонх өөрсдөдөө зориулж хууль “үйлдвэрлэв”
УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганыг маргааш хааснаар энэ удаагийн парламентын хууль тогтоох ажил үндсэндээ шувтарч байна. Өнгөрсөн аравдугаар сард чуулганыг нээхдээ УИХ-ын дарга иргэдийн бухимдлыг төрүүлсэн элдэв булхай, луйврыг төрийн эрх барих дээд байгууллага ард түмэнтэйгээ хамтран хянан шалгах бүрэн эрхтэй болсныг онцлоод, “Хууль зөрчсөн, ард түмнийхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцож, төрийн бодлого нь иргэдийнхээ хүсэлт, шаардлагад нийцэх хэрэгтэй байна. Ингэж чадахгүй бол төр-иргэний итгэлцэл алдарна” хэмээж байв.
2024-01-16
ЧУУЛГАН: Элчин сайд нарыг томиллоо
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.01.12/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх хэлэлцүүлгийг үргэлжүүлсэн.
2024-01-12
Н.Алтанхуяг: Төсвийн тогтвортой байдлын санг төсвийн цоорхойг нөхдөг хэрэгсэл болгосон
Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг "Төсвийн тогтвортой байдлын санг түүхий эдийн үнэ унасан үед хэрэглэдэг бол төсвийн цоорхойг нөхдөг хэрэгсэл болгосон. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар асуулга тавьсны хариуд ирүүлсэн мэдээлэл хангалттай бус, метиллинг түлшинд хэрэглэснээс хойш нөхцөл байдал хэр байгаа тухай мэдээллийг иргэдэд хүргэе. Олон нийтийг мэдээлэлжүүлэх нь чухал. Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Улсын Их Хурлаар хэлж, ярьж байх ёстой гээд асуулгыг хэлэлцүүлж өгөхийг хүсье" гэв.
2024-01-12
Б.Пүрэвдорж: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг цагаан сараас өмнө олгох хэрэгтэй
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон товыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд танилцуулаад, үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Монгол Улсын гадаад өрийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор байсан ч асуулга тавьсан гишүүн мэдээллийг дахин нягтлах шаардлагатай гэсэн хүсэлт ирүүлсэн тул товыг хойшлуулав.
2024-01-12
ЧУУЛГАН: 115 хуулийн төслийг эцэслэн баталлаа
Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 115 хууль, тогтоолын төслийг эцэслэн баталж, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.
2024-01-12