Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн гэмтжээ

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж
12 цаг 47 мин

Дээд шүүхийн шүүгч нарт сахилгын хэрэг үүсгүүлэхээр гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгов

Улсын дээд шүүхийн шүүгч нарт сахилгын хэрэг үүсгүүлэхээр хуульч Б.Гүнбилэг Шүүхийн сахилгын хороонд мэдээлэл гаргасан билээ. Тус шүүхийн шүүгчид энэ оны хоёрдугаар сарын 11 буюу Цагаан сарын шинийн 2-нд УИХ-ын дарга Г.Занданшатарын Их тэнгэр дэх гэрт зочилж, золгон, эхнэрээс нь гарын бэлэг авсан юм. Үүнд үндэслэн хуульч Б.Гүнбилэг шүүгч нарын Шүүхийн тухай хуулийн 50.1.19-ийн “Хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн дотно харилцаа тогтоохыг хориглох” заалтыг зөрчсөн байх магадлалтай хэмээгээд, “УИХ-ын дарга төрийн золголт гэртээ хийсэн бол Төрийн хэмнэлтийн хууль зөрчсөн
13 цаг 2 мин

Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нар давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг эдлэхээр болов

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сард тэдэнд холбогдох хэргийг дахиж хэлэлцээд Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон. Улмаар Н.Мөнхбатын нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жил хасаж, мөн хугацаагаар хорих ял оноосон. Харин Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хязгаарлан, мөн хугацаагаар хорих ял шийтгэсэн юм.
2024-05-17

Вьетнам Улсын шингэн хүнсний магнат 40 сая долларын залилангийн хэргээр найман жилийн хорих ял сонслоо

Болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлж, хариуцлага хүлээхэд бэлэн байна гэж хэлжээ.
2024-05-16

О.Магнай, Э.Болорчулуун тэргүүтэй 11 хүний хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэнэ

Үүнээс гадна нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулууны хэргийг О.Магнайгийн үйлдэлд нэгтгэн шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал, ШӨХТГ-ын дарга байхдаа О.Магнай түүнд нөлөөлж ээжийнхээ эзэмшлийн “Баянцамхаг” ХХК-д Баянзүрх дүүргийн I хорооны нутагт 896 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх хууль бусаар олгуулсан хэрэгт хамтран оролцсон гэж яллагдагчаар татагдсан юм. 
2024-05-16

Автобусны жолооч болохоор бүртгүүлсэн иргэнээс хахууль өгөхийг шаарджээ

Нийслэлийн удирдлага нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, үйлчилж буй жолооч нарынх нь нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс цалинг нь 1000 ам.доллартой тэнцэх хэмжээнд хүргэхээ зарласан. Үүнтэй холбоотойгоор дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст нийтийн тээвэрт ажиллах хүсэлтэй жолооч нарыг бүртгэж эхэлсэн билээ. 
2024-05-15

 Сайд асан Д.Эрдэнэбат, Цэцийн гишүүн Д.Сугар тэргүүтний хэргийн давж заалдах шүүх хурал хойшиллоо

Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбаттай холбоотой үйлдэлд ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ахлах мэргэжилтэн Б.Минжбадам, “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж нарыг яллагдагчаар татсан. Нэр дурдсан 20 хүнийг Эрүүгийн хуулийн 21.1-ийн нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах, 22.1-ийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4-ийн нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.5-ын хахууль өгөх, 18.6-гийн мөнгө угаах, 20.3-ын зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэсэн зүйл заалтын дагуу буруутгаж буй юм.
2024-05-15

Хууль бусаар соёлын өв худалдахыг завдсан иргэдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас иргэн Т.Э, Э.Г нар нь Хүннүгийн үеийн НТӨ II зуунаас НТ I зуунд хамаарах соёлын биет өв, XVII-XIX зууны үеийн бурхны шашны сүм хийдэд ашиглагдаж байсан эдлэлийг хууль бусаар худалдаалахыг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
2024-05-14

Зөвшөөрөлгүй ажиллаж байсан “ЗС” компанийн үйл ажиллагааг зогсоов

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид болон Сонгинохайрхан дүүрэг дэх Мал эмнэлгийн  улсын байцаагч нартай хамтран тус дүүрэгт махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудад шалгалт хийжээ.
2024-05-14

“Андын илч” ХХК-ийнханд захиалгаар халдсан гэмт бүлэглэлийнхэнд 1-16 жил хорих ял шийтгэлээ

Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Андын илч” ХХК-ийн Монголын талын захирлуудыг хятад иргэдийн захиалгаар галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган сүрдүүлж заналхийлсэн гэх үйлдэлд холбогдсон нь хүмүүсийн гэм бурууг шүүх дэнсэллээ. Уг хэргийг өмнө нь нэг бус удаа ял шийтгүүлж байсан “Ука” хочтой Л.Алтанхуяг (мөрийтэй тоглож байсан хүмүүсийг зэвсэглэн дээрэмдсэн), “Хулнаа” хэмээх Б.Хулансамбуу, “Цэнгэл” гэж нэрийддэг Н.Батцэнгэл, “Уугаа” гэх Б.Ууганзаяа нар бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчдийн шалгалтаар тогтоогдсон байдаг.
2024-05-14

Дүрслэх урлагийн музейгээс хулгайлагдсан уран зургийн сор бүтээлүүдийг олж, хүлээлгэн өгчээ

1989 онд Дүрслэх урлагийн музейгээс их тэнгэр цогцолборт түр байршуулахаар шилжүүлсэн Монголын Уран зургийн галерейн эзэмшил бүхий 21 ширхэг бүтээл алдагдсан.
2024-05-14

Хүннүгийн үеийн олдворуудыг худалдахыг завдсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Монгол орны археологи, палеонтологийн дурсгал, эртний түүх соёлтой холбоотой эд өлгийн зүйлсээ харийнханд худалдахыг завдсан хэргүүдийг хууль сахиулагчид илрүүлэн шалгаж, прокурор, шүүхэд шилжүүлсээр байна. Хамгийн сүүлд Хүннүгийн үеийн олдвор болон бусад эд өлгийн зүйлс борлуулах гэж байсан Т.Энхбаатар, Э.Гантөмөр нарт Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.
2024-05-14

Монголд ирсэн дугуйтай аялагч зодуулжээ

Улаанбаатараас Португал хүрэх дугуйтай аяллаа эхлүүлээд байсан нэгэн жуулчин орон нутгийн иргэнд зодуулж, гэмтсэн явдал гарчээ. Тэрбээр энэ талаар цахим хуудсандаа “Би хоёр хоног аялж, 200 км зам туулсны эцэст дөрөвдүгээр сарын 29-нд Өндөрширээт (Төв аймгийн) тосгоны захад хээр хоноглож байгаад хүчирхийлүүлж, зодуулсан. Улмаар ходоод, гэдэсний замын цочмог үрэвсэлтэй гэсэн оноштойгоор тосгоны эмнэлэгт гурав хоног хэвтэж эмчлүүлсэн. Маш их шингэн алдсан тул намайг Улаанбаатар луу шилжүүлж, эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд энэ хугацаанд эмчийн хяналтад байлаа
2024-05-13

Архангайн дарга нарын хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлнэ

Архангай аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга асан, өдгөө ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга байсан Б.Өсөхбаяр, ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцээд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр боллоо. НПГ-ын хяналтын прокурор Э.Халиун, Г.Эрдэмбаатар нар эл гурван яллагдагчийн хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, хавтаст хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэн дээрх шүүхэд эсэргүүцэл бичсэнийг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж үзээд анхан шатны шүүхэд буцаав. 
2024-05-13

Гудамжид бие зассан гадаад иргэдийг шалгаж байна

Энэ оны тавдугаар сарын 10-ны өдрийн 21 цаг орчим Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Цахим хөгжлийн яамны зүүн талд гурван эрэгтэй олон нийтийн гудамж, талбайд бие засаж байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.
2024-05-11

Бага насны хоёр хүүхэд угаартаж, нас баржээ

Дуудлагын дагуу шалгахад тус тоотод орших суух хаягтай дөрвөн настай
2024-05-10

ОӨГ: Барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан үйлдэлд шийтгэл оногдууллаа

“Барааны тэмдэг" гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа
2024-05-10

Гаалийн татварыг үндэслэлгүйгээр багасгасан байцаагчдыг хуульчид хамгаалж байна гэв үү

Өмнөд хилийн Замын-Үүд боомтод ажилладаг гаалийн байцаагчид улсын төсөвт төвлөрүүлэх ёстой татварын орлогыг хууль зөрчин багасгаж, бусдад давуу байдал олгож байж болзошгүй хэд хэдэн хэргийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн шалгаж байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн гуравдугаар сарын дундуур БНХАУ-ын талаас хүнд даацын автомашинаар оруулж ирсэн, гаальд мэдүүлэхдээ “Барилгын материал” хэмээсэн ч дотор нь өөр бараа байсан чингэлгийг гаалийн зөрчил хариуцсан байцаагч нар саатуулаад буй аж.
2024-05-10