Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл хуралдлаа

СЗХ-ны Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хуралдаанаар хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, банкны реформ, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зохицуулалтын орчин болон нүүрсний цахим арилжааны талаар хэлэлцлээ.
2023-06-22

 Орон нутагт АИ-92 литр шатахууны үнэ 3000, дизелийн түлшнийх 4000 төгрөгт хүрсэн гэв 

Гэхдээ сумдад шатахуунд дугаарлах, зарим үед авч чадахгүй нөхцөл үүссэн. Эрэлт их, зорчигч олон байгаатай энэ нь холбоотой байх. Түүнчлэн шатахуун жижиглэнгээр борлуулдаг цистернүүдээс иргэд дизелийн түлшийг литрийг нь 4000, АИ-92-ыг 3000 гаруй төгрөгөөр худалдан авч буй нь зах зээлийн дунджаас 500 төгрөгөөр ахиу дүн” гэлээ. Түүнчлэн Монголын аялал жуулчлалын холбооноос дээрх аймгуудад АИ-92 шатахууны хомсдол үүсэн, жуулчдын аялалд хүндрэл учирч буйг дурдлаа.
2023-06-22

Инфляцийн өсөлтийг хязгаарлах Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа

Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, инфляц, төгрөгийн ханшийн өөрчлөлтийг хязгаарлахад ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг тусгасан Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
2023-06-22

Ганцмод боомтоор нэвтрэх машины тоо 1000 давжээ

БНХАУ-ын Ганцмод боомтоор нэвтэрсэн Монголын нүүрс тээврийн автомашины тоо хоёр өдөр дараалан 1000 давсан байна.
2023-06-21

Маргааш Монгол Хятадын хилийн боомтууд ажиллахгүй

Монгол Улсын хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах ерөнхий газраас иш татан хүргэж байна.
2023-06-21

Ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд 13 тэрбум төгрөг зарцуулна

Монгол Улсад Якобсоны төөлүүр, Сибирийн хүр, өрөөсгөл хүр, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр, моносны бүгэг, шинэсний шилмүүс хуйлагч шавж зонхилон тархсан.
2023-06-21

НӨАТ-ын сугалааны тохирлоос хоёр супер азтан тодорчээ

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар буюу НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр боллоо.
2023-06-21

НҮБ-ын орлогч ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчилна

НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима Монгол Улсад зургадугаар сарын 25-29-ний өдрүүдэд ажлын айлчлал хийнэ.
2023-06-21

129.2 мянган тонн шатахууны нөөцтэй байна

Улсын хэмжээнд зургадугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 129,231 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,178 тн буюу 19 хоногийн, АИ-92 автобензин 35,357 тн буюу 28 хоногийн, АИ-95 автобензин 4,054 тн буюу 30 хоногийн, ДТ 82,547 тн буюу 32 хоногийн, онгоцны түлшний 48 хоногийн нөөцтэй байна.
2023-06-21

УБТЗ-ын ажилчдын цалинг үе шаттайгаар нэмнэ

УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Оросын төмөр замууд Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга, Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэгч О.В.Белозёровтой уулзсан байна.
2023-06-21

Хөх далан хальс жимсний шинэ сортыг баталжээ 

Хөх далан хальс нь олон төрлийн аминдэм, кальци, магни, манган, төмөр зэрэг эрдэс ихтэй, харшлын эсрэг үйлчилгээтэй, цусан дахь сахарын агууламжийг бууруулдаг, эмчилгээ сувилгааны өндөр ач холбогдолтой жимс гэнэ. Мөн эрт болцтой буюу зургадугаар сарын эхний 20 хоногт боловсордог давуу талтай юм. Эл жимсийг Монголд 2018 оноос тариалж эхэлсэн бөгөөд энэ хавраас шинэ сортоор нь дээрх хүрээлэнгийн нэг га талбайд тарьсан байна. 
2023-06-21

Ард түмний баялгийг хулгайлсан хүмүүст хариуцлага тооцно 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал Г.Дугаржав “2014 онд QSC компани концессын гэрээгээр хувьчлан авсан ч гангийн үйлдвэрлэл огт явуулаагүй учраас төр буцаан авсан. Ингэснээр он гарснаас хойш 250 мянган тн ган экспортод гаргаж, үйлдвэрлэлийн талбайн 77 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа” гэв. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас тус үйлдвэрт хийсэн хяналт шалгалтаар 1.2 их наяд төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байна. 
2023-06-21

Монгол Улс өрсөлдөх чадвараараа 64 улсаас 62 дугаар байрт жагсав

Энэ судалгааг Дэлхийн өрсөлдөх чадварын болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв хамтран гаргасан юм. Улс орнуудыг эдийн засгийн тамир тэнхээ, дэд бүтэц, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа зэрэг үндсэн дөрвөн хүчин зүйл, 335 шалгуураар харьцуулан эрэмбэлсэн аж. 
2023-06-21

Мах, гурилын нийлүүлэлтийг бодлогоор дэмжиж, инфляцийг бууруулах боломжтой

2 оронтой тоогоор илэрхийлэгдэх болсон инфляц өнөөдөр 11 хувьд хүрээд байна. Өөрөөр хэлбэл, иргэн таны худалдан авах чадвар он гарсаар таван сарын хугацаанд 11 хувиар суларсан гэсэн үг. Харин 2015 оноос хойш 70 орчим хувийн үнийн өсөлтийг иргэд нуруун дээрээ үүрч байна.
2023-06-20

Хөрөнгө оруулалтын удирдлагын үнэлгээг шинэчилнэ 

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж өчигдөр Олон улсын валютын сангийн Төсвийн асуудал хариуцсан хэлтсийн ахлах эдийн засагч Гуохуа тэргүүтэй, манай улсын хөрөнгө оруулалтын удирдлагад үнэлгээ хийх төслийн ажлын хэсгийнхэнтэй уулзжээ.
2023-06-20

Бэлчээрийн асуудлыг зохицуулах эрхзүйн орчин бүрдэнэ

Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын 21 гишүүн санаачлан, өргөн барьж байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 хувь нь цөлжилтөд өртсөн ийм үед бэлчээрийг ашиглах, хамгаалах чиглэлээр эрхзүйн зохицуулалт хийх шаардлага бий.
2023-06-20

Орос улстай эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцжээ

ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан Петербургийн олон улсын эдийн засгийн XXVI чуулга уулзалтад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
2023-06-20

Орос Украины дайн, Бээжин Тайваний хурцадмал байдал Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй

Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тайланд хамрагдсан 64 улсаас 62-т оржээ. Нийт 100 оноо авахаас 35.56 оноотой байна.
2023-06-20