Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар буюу НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр боллоо. Тохиролд 2023 оны тавдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 44,408,235 баримтыг оролцуулсан байна. Тохирлын дүнгээр гурван орон таарсан 40,031 иргэн 30,000-60,000 хожсон бол дөрвөн орон таарсан 4,517 иргэн 40,000-100,000, таван орон таарсан 427 иргэн 60,000-500,000, зургаан орон таарсан 37 иргэн 100,000- 5 сая, долоон орон таарсан 4 иргэн 500,000- 10 сая, найман орон таарсан 2 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болсон байна.