Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

“Дэлхийн экспо 2030”-г зохион байгуулах эрхийн төлөө Ром, Пусан, Эр-Рияд хотууд өрсөлдөж байна

“Дэлхийн экспо 2030”-г зохион байгуулах хотын эрхийн төлөө Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хот, Итали Улсын Ром хот болон Саудын Арабын Эр-Рияд хот өрсөлдөж байна. Тус сонгууль ирэх 11 дүгээр сард Парис хотноо болно.
2023-10-10

Хүлэмжийн хийг багасгах хүрээнд эрчим хүчний зарцуулалтыг бууруулах асуудлыг хөндлөө

Монголын эдийн засгийн хөдөлгүүр хүч болох уул уурхайн салбарын “Mining Week-2023” үргэлжилж байна. Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 82.5 хувийг эзлэх уул уурхай, олборлох салбарт хариуцлага өндрөөр яригддаг. Тиймээс энэ жилийн нэгдсэн арга хэмжээ хөрөнгө оруулалтаас гадна хариуцлагатай, ил тод, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн уул уурхайн бодлогыг эхний өдрөө хэлэлцлээ.
2023-10-09

Тонн зэсийн үнэ 7886 ам.долларт хүрэв

Өнгөрсөн сард үйлдвэрлэлийн идэвх нь сүүлийн хагас жилд анх удаа өссөнийг “Reuters” уламжиллаа. Түүнчлэн зэс хайлуулах үйлдвэрүүд дэх нөөц нь багасаад буй гэнэ
2023-10-09

Хөгжиж, манлайлж чаддаггүй хөдөө аж ахуйн бирж

Түүнчлэн 200 000 гаруй малчин өрхтэй, нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд тэргүүлдэг, хөдөө аж ахуйн орон. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэлгээ ч жилд 3.7 их наяд төгрөгөөр хэмжигддэг гэсэн өндөр дүнтэй статистик бий
2023-10-09

Уул уурхайн бүтээгдэхүүний 84.2 хувийг автотээврээр тээвэрлэжээ

”Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” чуулганд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний тээвэр” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрбээр илтгэлдээ Зам, тээврийн салбарын хөгжил нь эдийн засгийн бусад салбаруудын хөгжилтэй харилцан уялдаатайгаар явагддаг. Эдгээр салбарын нэг нь уул уурхайн салбар бөгөөд уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад тээврийн салбарын оролцоо үлэмж их гэдгийг онцолсон.
2023-10-09

Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын эдийн засаг тогтворжсон

“Уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн шинэчлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, “Монгол Улсын эдийн засаг тогтворжсон. Гадаад валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрч, 48 хувиар өссөн. Нүүрсний экспорт энэ оны эцэст 52 сая тоннд хүрэх төлөв ажиглагдаж байгаа. Зэсийн экспорт 1.4 сая тоннд хүрэх хүлээлт байна” гэв.
2023-10-09

Зэсийн үйлдвэрлэлээр Чили, Перу улсууд толгой цохиж эхэллээ

Дэлхий дахинд уул уурхайн үйлдвэрлэл тасралтгүй хөгжиж иржээ. Тодруулбал, 1985 онд 9.6 тэрбум тонн уул уурхайн бүтээгдэхүүн олборлож байсан бол өнөөдөр 17.9 тэрбум тоннд хүрчээ.
2023-10-09

Биржээр арилжсан төмрийн баяжмалыг нийлүүлж эхлэв

ТӨХК-ийн 58 хувийн агууламжтай 6800 тонн төмрийн баяжмал худалдаж, санал болгосон үнэ 10-50 хүртэл хувиар
2023-10-09

Баруун аймгуудыг авто замаар холбох төслийн санхүүжилтийг АХБ-наас гаргана

Ховд-Увс, Завхан-Говь-Алтай аймгуудыг хатуу хучилттай авто замаар холбох төслийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Ингэснээр АХБ-ны хөнгөлттэй зээлээр Ховд аймгийн төвөөс Увс аймгийн төв хүртэлх 163.3 км авто зам, Завхан аймгийн төвөөс Говь-Алтай аймгийн төв хүртэлх нийт 198 км автозамыг барихаар боллоо.
2023-10-08

21 аймаг, 96 сум нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогджээ

Засгийн газраас 2022 онд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусжээ. Ингэснээр 21 аймаг, 96 сум суурин хатуу хучилттай авто замтай болоод байна.
2023-10-08

2023 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 755 км авто зам баригдаж байна

Монгол Улс нийт 14,920 км олон улсын болон улсын чанартай авто замтай. Цар тахлын өмнө буюу 2019 оны мөн үед олон улсын болон улсын чанартай авто замд эзлэх хатуу хучилттай авто замын хэмжээ 46 хувь буюу 6,900 км байсан бол 2022 оны мөн үед 50 хувь буюу 7485 км хатуу хучилттай авто замтай болж нэмэгдсэн байна.
2023-10-07

Төмрийн баяжмалын арилжааны нийлүүлэлт эхэллээ

Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/ нь өнгөрөгч есдүгээр сарын 15-ны өдөр төмрийн баяжмалын арилжааг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт 113,400 тонн төмрийн баяжмалыг арилжаалаад байна.
2023-10-07

Шивээхүрэн-Сэхэ боомтууд ирэх сард төмөр замаар холбогдоно

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 7,1 км төмөр замын барилгын ажлыг өнгөрөгч тавдугаар сарын 27-ны өдөр эхлүүлж, ирэх арваннэгдүгээр сард багтаан дуусгахаар ажиллаж байна. “Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулан есдүгээр сарын 28-ны өдөр хэлэлцэн баталлаа. Одоо тус хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд эхлүүлэхээр төлөвлөөд байна.
2023-10-06

Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл 86.9 хувьтай байна

Зам, тээврийн хөгжлийн яамны төлөвлөгөөт ажлын хүрээнд баруун чиглэлийн авто зам дагуу Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудын нутаг дэвсгэрт гадаадын зээл тусламж, улсын болон орон нутгийн төсөв, төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэж буй бүтээн байгуулалт, нутаг дэвсгэрийн харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт хийжээ. Шалгалтаар дээр дурдсан аймгуудын авто зам, автотээвэр, иргэний нисэхийн чиглэлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна.
2023-10-06

Залуу малчид “Мал аж ахуйн сэргэлт” үндэсний чуулганд оролцож байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор “Мал аж ахуйн сэргэлт” залуу малчдын үндэсний чуулган Төрийн ордонд 9 цагт эхэлсэн. Тус чуулганыг ЗГХЭГ, ХХААХҮЯ, АХБ, Дэлхийн зөн Монгол ОУБ хамтран зохион байгуулж байна.
2023-10-06

Хөшөө, цогцолборт хөрөнгөө барж гүйцэх нь

“Монголчууд сансрын таван пуужин, атомын хоёр цахилгаан станц, 6000 цэцэрлэг, 4000 эмнэлэг, 2500 сургууль барих мөнгөөр хөшөө босгосон” хэмээн танилцуулж, биднийг “ангайлгаж” байв.
2023-10-06

Инфляцийг тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангана

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл нь инфляцыг тогтворжуулах замаар дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлэх, ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг хөгжүүлэх, хил дамнасан худалдааны цахим төлбөр, тооцоо болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжих зэрэгт онцгойлон анхаарав.
2023-10-05

Нүүрс хүчлийн хийг жилд 78,127 тонноор бууруулах боломжтой “Ногоон” төслийг ХААН Банк санхүүжүүллээ

Энэ хүрээнд чулуун хөвөнгийн үйлдвэрлэлээрээ олонд танигдсан “Монгол базальт” ХК-ийн сайн чанарын чулуун хөвөн бүхий дулаалгын материал үйлдвэрлэх төслийг эргэлтийн хөрөнгийн зээлээр санхүүжүүллээ. Тус компани нь базальт хэмээх галт уулын чулуулгийг олборлон 1800-2000 хэмд хайлуулан, шингэн төлөвт нь буцаан хувиргаж, хэдэн мянган удаа эргэлдэх центрифугийн тусламжтай “хөөсрүүлж”, хөвөн болгодог байна. Иймд чулуун хөвөн  нь галд тэсвэртэй, дуу чимээ тусгаарладаг, эдэлгээ сайтай, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгалийн гаралтай гэх мэт олон давуу талтай. Үүнийг барилга байгууламж, үйлдвэр, тээвэр, цэцэрлэгжүүлэлт, усны хэмнэлт хийхэд өргөнөөр ашигладаг.
2023-10-05