АРАЙ Ч ДЭЭ! Т.Галсангийн бүтээлүүдийг танихын аргагүй болгожээ
Нийтийн дуучдын нэгдсэн холбоо гэж байдаг аж. Тэргүүн нь У.Далантай гавьяат. Монголын зохиолчдын эвлэлээс уг байгууллагын нэр дээр өчигдөр шаардах бичиг хүргүүлжээ. Үүнд “Дуучин Д.Амарсайхан, Ж.Солонго нар “On” телевизээр энэ оны хоёрдугаар сарын 12-ны 20.10 цагаас нэвтрүүлсэн “Хос уянга” теле концертдоо Ардын уран зохиолч Т.Галсангийн гурван дууны шүлгийг хольж, нэг болгон дуулахдаа шүлгийг Ж.Бадраа хэмээн ташаарчээ. Бүхний танил бүтээлүүдэд санаатайгаар халдаж, зохиогчийг нь үгүйсгэн гуйвуулах нь хуулиар шүүн хэлэлцэх хэмжээний оюуны өмчийн гэмт хэрэг билээ. Зохиосон шүлгийг нь яруу найрагч, хөгжмийн зохиолчийнх нь зөвшөөрөлгүйгээр бадаг, мөрөөр таслан авч, дур мэдэн ашигласан, мөн шүлгийг өөр хүний нэрээр зарласан үйлдэлдээ дуучин Д.Амарсайхан, Ж.Солонго нар тайлбар өгч, эн тэргүүнд яруу найрагч Т.Галсангаас уучлалт гуйн, тарьсан будилаанаа хэвлэлийн бага хурал хийн, олон нийтэд мэдээлж залруулахыг Монголын зохиолчдын эвлэл шаардаж байна” гэжээ
2023-03-30
“Тамгагүй төр” жүжиг хоёр “Мөнгөн мод”-той боллоо
Засгийн газраас 2022 оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг 14 дэх жилдээ шалгаруулан “Мөнгөн мод” цом олгож, мөнгөн шагналаар урамшууллаа. Ёслол ДБЭТ-т уржигдар үдэш болсон юм. Зохион байгуулагч нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар. Соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны, дүрслэх, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг тодруулсан. Харин шилдэг уран бүтээлчийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач гэсэн 12 төрлөөр шалгаруулсан юм. Эхний ангилалд 95 субъект, харин дараагийнхад 82 уран бүтээлч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн бөгөөд27 хүний бүрэлдэхүүнтэй шүүх баг дараах байдлаар шийджээ.
2023-03-29
“Жононхар” морин хуурын музей аялал жуулчлалынхныг урилаа
“Моринхуур” төвийн дэргэдэх “Жонон хар” музей ирэх сарын1-нд аялал жуулчлалынханд үйл ажиллагаагаа танилцуулахаар төлөвлөжээ. Манай улс аялал жуулчлалыг идэвхжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нэр, төрлийг олшруулах чиглэлд анхаарч эхэлсэнтул тур оператор, аяллын агентлагуудтай хамтын ажиллагаагаа өргөтгөх зорилгоор ийм санаачилга гаргасанаж.
2023-03-28
Галд өртсөн уран зургуудыг сэргээж байна
Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах, сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг бэлтгэх төсөл нь Холбооны Бүгд Найрамдах Герман (ХБНГУ)-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд 100 мянган еврогийн санхүүжилтээр 2022 онд эхлүүлсэн аж.
2023-03-28
ТАНИЛЦ: “Мөнгөн мод-2022” наадмын шилдгээр хэн хэн тодров
Оны шилдэг уран бүтээлч, уран бүтээл тодруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолын ажиллагаа УБДЭТ-т өчигдөр үдэш болж, шилдгүүдээ тодруулав. “Мөнгөн мод-2022” наадмаар шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач гэсэн 12 төрлөөр шалгаруулж, мөнгөн мод цом, мөнгөн шагнасан.
2023-03-28
“Ядмаг биш амьд театртай болъё”
Тэд театрын урлагийн ололт амжилт, ирээдүйд засаж сайжруулах зүйл, цаашдаа хүрэх зорилтын талаар ил тод ярилцаж мэтгэлцсэн билээ. Тодорхой хэлбэл, “Өнөөдрийн үзэгчдийн сэтгэлийг татахаас илүү агуулга дээр төвлөрч, ирээдүйд өв үлдээх хэрэгтэй”, “Оюутан нь ихэссэн. Ангид багтахгүй А, Б, С гээд групп болоод хичээллэж байна. СУИС онцгой байх ёстой...” гэх зэргээр мэтгэлцэнэ. Товчхондоо, сайн муугаа ярилцаж, театрын ирээдүйг харж, ярилцлаа. Харамсалтай нь, эл уулзалт хэлэлцүүлэгт Соёлын яамны төлөөлөл ирсэнгүй, уран бүтээлчдийнхээ үгийг сонссонгүй.
2023-03-27
Хүннүчүүдийн шүтлэг бишрэлийг илэрхийлэх олдворуудыг танилцууллаа
ШУТИС-ийн археологийн судалгааны багийнхан Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан-Ус гэх газраас Хүннү гүрний үед холбогдох олон дурсгал илрүүлжээ. Тус сургуулийн багш, доктор Д.Хатанбаатар, докторант Ж.Мөнхдэлгэр тэргүүтэй судалгааны багийнхан дээрх газраас олсон олдворуудаараа өнгөрөгч баасан гарагт “Ямаан-Усны археологийн судалгаа” үзэсгэлэн гаргалаа. Тэд өнгөрсөн жилийн хайгуулынхаа үр дүнд 154 дурсгал илрүүлжээ. Үүнээс 42 нь Хүннүгийн сурвалжит язгууртны төрөлд хамаарах, үүдэвч бүхий дурсгал аж. Мөн Хүннүгийн жирийн иргэдийн булш, оршуулгын цогцолбор зэрэг 400 орчим дурсгал нэмж илрүүлсэн байна. Эдгээр ажлынхаа үр дүнд эрдэмтэд тус бүс нутагт Хүннүгийн томоохон суурин байсныг нотлох, судалгааны өндөр ач холбогдолтой нээлт хийжээ. Түүнчлэн тэдний илрүүлсэн дурсгалууд нь оршуулгын зан үйл, булшны бүтэц, зохион байгуулалтыг судлахад чухал хэрэглэгдэхүүн болох гэнэ. Энэ нь Хүннүгийн язгууртны булш Монгол орны нутгаас олдсон 10 дахь тохиолдол юм байна.
2023-03-27
Улстөрчид “Мөнгөн мод” гардуулахгүй
Шилдэг уран бүтээлч, уран бүтээлд шагнал олгох “Мөнгөн мод-2022” ёслол ДБЭТ-т энэ сарын 27-нд болох аж. Засгийн газраас 2008 оноос хойш соёл урлагийн салбарын оны шилдгүүдийг тодруулан, урамшуулж ирсэн. Энэ удаа соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах 12 төрлөөр тайз, дэлгэцийн шилдэг 12 бүтээл, 12 уран бүтээлчийг шалгаруулаад буй юм байна.
2023-03-24
Үлэг гүрвэлийн сэдэвт 2000 маркаар үзэсгэлэн дэлгэлээ
Марк цуглуулагч, палеонтологич зэрэг мэргэжлийн хүмүүс болон олон нийтийн анхаарлыг татахуйц нэгэн үзэсгэлэн өчигдөр “Хүннү молл” худалдааны төв дэх “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
2023-03-24
Хуурчид “Монгол аялгуу” хос алтан пянзтай болжээ
Морин хуурын чуулгынхан “Монгол аялгуу” хос алтан пянзтай болжээ. ХБНГУ-д захиалж хийлгэсэн эдгээр пянзад 30 жилийн хугацаанд тоглож, олон нийтэд хүргэсэн дан хөгжмийн бүтээлийн урын сангаасаа шилдэг 20-ийг нь дээжлэн багтаасан аж.
2023-03-22
Трио эргэлт
Киноны баг бүрэлдэхүүнийг ажихад гэр бүл, найз нөхдийн хүрээнд ачааны хүндийг үүрч, бор зүрхээрээ зүтгэсэн нь илэрхий. Атгасан гар шиг нэгдэж байж амжилтад хүрдэг хамтын урлагийн бүтээлийн баг бүрдэх нэгэн хэлбэр энэ мөн тул гайхах, эргэлзэх, шүүмжлэх зүйл алга. Харин ч баяр хүргэх учиртай.
2023-03-21
Г.Ариунбаатар дэлхийн шилдгүүдтэй дууллаа
Дуурийн гоцлооч, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дэлхийн шилдэг дуучдын хамт Испани улсын Гран канария бүс дэх “P rez Galdуs” театрт уригдаж, Ж.Вердийн “Аида” дуурийн Амонасрогийн дүрд тогложээ.
2023-03-21