Монгол найруулагчийн бүтээл Каннын наадамд шалгарав
Энэ нь найруулагчийн анхны бүрэн хэмжээний кино аж. Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг, өсвөр насны нэгэн хүүгийн амьдралын түүх, сурч боловсрох хүсэл эрмэлзлийн талаар уг бүтээлд өгүүлжээ. Гол дүрд нь Ү.Батцоож хэмээх хүү тоглосон байна. Ташрамд дурдахад, Каннын 75 дахь олон улсын кино наадам ирэх сарын 16-27-нд болно.
2023-04-18
Үндэсний их баяр наадмыг найруулах найруулагчийн сонгон шалгаруулалт эхэлжээ
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг билэгдсэн Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний агуулга, агуулгын үзэл санаа, утга зохиолын төрөл зүйлийн илэрхийлэл бүхий Нээлт, хаалт, Хүндэтгэлийн концертын зохиолын найруулга, найруулагчийг шалгаруулна.
2023-04-11
Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого эрх зүйн орчин, шинэчлэлээ танилцуулав
Дашрамд дурдахад манай улс ЮНЕСКО-ийн Торгоны зам хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ач холбогдол өгч 1992 онд Торгоны замын судалгааны олон улсын экспедицийн багийг хүлээн авч байсан юм. 1998 онд ЮНЕСКО-ийн 2-р зэрэглэлийн хүрээлэн болох Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнг Улаанбаатар хотноо байгуулж, улмаар 2018 онд Торгоны зам дагуух орнуудын интерактив атлас бий болгох судалгааны олон улсын хурлыг Торгоны зам дагуух орнуудын хоол хүнс, гастрономи сэдвээр Хархорин хотноо зохион байгуулсан билээ.
2023-04-10
“К-ПОП" фестиваль долдугаар сард МОНГОЛД болно
Тодорхой хэлбэл, БНСУ, Монгол Улс, Япон Улс, БНХАУ, ОХУ, Зүүн өмнөд Азийн орнуудад танигдсан "К-ПОП" дуучид Монгол Улсад тоглолтоо хийх юм. Улмаар Монгол Улсын рок, попын уран бүтээлчид мөн тус тоглолтод оролцохоор харилцан тохиролцжээ.
2023-04-10
Баритон Э.Очирсайхан IV байрт шалгарав
Литва улсын Вильнюс хотод болсон, олон улсын дуурийн дуулаачдын “Virgilius Noreika” III уралдаанд оролцсон манай улсын дуучин, баритон Э.Очирсайхан IV байрт шалгарчээ. Уралдааны тэргүүн байрт Арменийн, удаахад Хорват, гуравдугаарт БНСУ-ын дуучин шалгарсан аж.
2023-04-06
Гар зургийн улсын олимпиадтай
Мөн шилдэг 20 оролцогчид МУБИС, Дүрслэх урлагийн их сургууль, “Ихзасаг” олон улсын их сургуульд тэтгэлгээр суралцах эрх олгох гэнэ. Уламжлал болгон зохиож буй уг уралдаанд оролцогч багш, сурагчдаас шилдгийг шалгаруулахдаа эерэг хандлагыг бүтээлдээ тусгасан, эсэхийг нь харгалзан үзэх гэнэ.
2023-04-05
Үлэг гүрвэлийн олдворыг судлах, хамгаалах чиглэлээр солонгос судлаачидтай хамтран ажиллах нь
Мөн хууль бус малтлагад өртсөн дурсгалт газруудыг олж тогтоох хамтарсан хээрийн судалгаа хийж, үүнийхээ үр дүнг шинжлэх ухааны мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэн баталгаажуулахаар болсон байна. Энэхүү гэрээний хүрээнд манай улсын нэг палеонтологич ирэх сард Өмнөд Солонгосыг зорьж, 60 хоногийн хугацаанд техник боловсруулалтын ажилд оролцох бол дараа сард нь тус улсын судлаачид ирж, хээрийн хамтарсан судалгаагаа эхлүүлэх аж.
2023-04-05
“Energy” контемпорари балет энэ сарын 27-нд тоглогдоно
Тус уран бүтээл таван шинэ бүжиг дэглээчийн найруулгаар бүтсэн бөгөөд Монголд анх удаа дэлхийн суут хөгжмийн зохиолч Антионо Вивалдийн “Дөрвөн улирал” зохиол дээр орчин цагийн контемпорари урсгалаар дэглэн найруулсанаараа онцлог юм. Комтемпорари урлагийн талаар тодотгоход модерн, пост модерн урлагуудын халаа болсон урлагийн чиглэл гэж судлаачид үздэг.
2023-04-05
Гар урлалын анхдугаар их наадам зохион байгуулахаар болжээ
Гар урлал гэхээр бэлэг дурсгалын эд зүйлс, түлхүүрийн оосор, арьс, ширэн эдлэл төдийгөөр ойлгох нь үеэ өнгөрөөжээ. Гар урлалыг амьдралынхаа зорилго болгосон уран бүтээлчид Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх сард цугларах гэнэ. Тэд гар урлалын төрөл болох хөдрөг, зүймэл даавуун урлалын үнэ цэнийг өсгөх зорилгоор үндэсний хэмжээний томоохон уралдаан болох “Монголын хөдрөг ба урлалын анхдугаар их наадам-2023”-ыг зургадугаар сарын 1-3-нд дээрх музейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулахаар болжээ. Иргэд гар урлалыг өдөр тутмын амьдралдаа ашиглаж дадахад нь дэмжлэг үзүүлэх, гар урлалаар дамжуулан монгол өв соёлоо таниулан сурталчлах нь уг уралдааны зорилго аж.
2023-04-05
Соёлын төвд стандарт ханган ажиллахад Соёлын яам анхаарна
Соёлын яам, Төв аймгийн Соёл, урлагийн газар, Чингис хаан Үндэсний музейгээс хамтран Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан "Соёлын төв-Соён гэгээрлийн төв" сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөөнийг Чингис хаан Үндэсний музейд зохион байгууллаа. Сумдын соёлын төвийн үйл ажиллагааг сайжруулахад албан хаагчдын мэдлэг, мэргэжил ур чадварыг сайжруулах зорилго бүхий энэхүү сургалт, зөвлөгөөнд Төв аймгийн 27 сумын 170 гаруй ажилтан, албан хаагчид хамрагджээ.
2023-04-05
Зудын тухай ойлголтыг НҮБ-д хүргэсэн бүтээл
Баримтат гэрэл зургийн “Ц.Бат зориг” сангаас “Шинэ бүтээл-Хүмүүс” үзэсгэлэнг Урлагийн зөвлөлийн “Улаан гэр” галерейд өчигдөр нээлээ. 2001 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад цаг бусаар өөд болсон уран бүтээлчийн үйл хэргийг үргэлж лүүлэх зорилгоор уг үзэсгэлэнг гаргасан аж. Үзэсгэлэнд 30 уран бүтээлчийн тус бүр нэг зургийг залжээ. Мөн Ц.Батзориг агсны “Зуднаар” бүтээлийг дахин толилуулсныг бид онцолж байна. Энэхүү бүтээлийн талаар “Ц.Батзориг” сангийн гүйцэтгэх захирал Д.Даваанямаас тодрууллаа.
2023-04-04
Зэрэмдэглүүлсэн хүү "Инээмтгий хүн" болж, Монголоор "хэрнэ"
Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох "Инээмтгий хүн" романыг "Рго" театрын залуу уран бүтээлчид зориглон барьж авч, тайзны бүтээл болгосон нь театр шүүмж, судлаачдын сэтгэлд торж чадлаа.
2023-04-03
Сайд Л.Энх-Амгалан багачуудад Рапунзел үлгэрийг ярьж өглөө
1967 оноос эхлэн Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу 04 дүгээр сарын 2-ныг хүүхдийн номын өдөр болгон тэмдэглэж иржээ. Түүний “Нугасны муухай дэгдээхэй”, “Эрэлхэг тугалган цэрэг”, Бяцхан лусын дагина”, “Ямх охин” “Шүдэнз зардаг бяцхан охин” зэрэг зохиолуудыг дэлхийн өнцөг булан бүрд хүүхдүүд амтархан уншдаг.
2023-04-02
“Дэлхийн хүүхдийн номын өдөр”-ийг тэмдэглэнэ
1967 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг “Дэлхийн хүүхдийн номын өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсен 1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Дани улсын Оденсе хотноо төржээ. Түүний “Нугасны муухай дэгдээхэй”, “Эрэлхэг тугалган цэрэг”, Бяцхан лусын дагина”, “Ямх охин” “Шүдэнз зардаг бяцхан охин” зэрэг зохиолуудыг дэлхийн өнцөг булан бүрт хүүхдүүд амтархан уншдаг.
2023-04-01