Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 45 жилийн ой энэ онд тохиох бөгөөд ойг угтсан олон арга хэмжээнүүдийн нэг бол “Найрамдал- Аз жаргалын хотхон” хүүхдийн уран бүтээлийн уралдаан юм. Энэхүү уралдааныг Найрамдал цогцолбор нь Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Монголын хүүхдийн ордонтой хамтран улсын хэмжээнд Уран зураг, гар урлал гэсэн төрлүүдээр зохион байгуулж өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. Уралдааны шагналтан хүүхдүүд Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт 2023 оны зун, өвлийн ээлжүүдэд амрах эрхийн бичгээр шагнуулав. Уралдаанд Дорнод, Увс аймаг, Нийслэлийн 50 гаруй сургуулийн 250 гаруй бүтээл ирснээс насны ангилалаар шилдэг 44 бүтээл шагналт байруудад шалгарлаа.
Уран зураг төрлөөр:
Гранпри шагнал :
Бага нас - Ө.Болорцэцэг-УБ 4-р сургууль 5г анги
Дунд нас - Б.Отгонбаатар-УБ 87-р сургууль 9е анги
Ахлах нас - Б.Дэвамаа-УБ 2-р сургууль 12д анги
Гар урлал төрлөөр:
Бага нас - Т.Сондор - УБ 14-р сургууль 4-р анги
Дунд нас - М.Уранчимэг- УБ 118-р сургууль 8б анги
Ахлах нас – Шинкус - УБ Амгалан цогцолбор 12-р анги
нар шилдгээр тодорлоо. Энэхүү уралдаан ирүүлсэн бүтээлүүдийн үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн Орд Арт Галарей үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж байна.