Баримтат гэрэл зургийн “Ц.Бат зориг” сангаас “Шинэ бүтээл-Хүмүүс” үзэсгэлэнг Урлагийн зөвлөлийн “Улаан гэр” галерейд өчигдөр нээлээ. 2001 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад цаг бусаар өөд болсон уран бүтээлчийн үйл хэргийг үргэлж лүүлэх зорилгоор уг үзэсгэлэнг гаргасан аж. Үзэсгэлэнд 30 уран бүтээлчийн тус бүр нэг зургийг залжээ. Мөн Ц.Батзориг агсны “Зуднаар” бүтээлийг дахин толилуулсныг бид онцолж байна. Энэхүү бүтээлийн талаар “Ц.Батзориг” сангийн гүйцэтгэх захирал Д.Даваанямаас тодрууллаа.
“Зуднаар” бүтээлийг манай улсад төдийгүй гадаадын орнуудад нэлээд сайн мэддэг. Үүх түүхээс нь ярьж өгнө үү.
-Гэрэл зурагчин Ц.Батзориг агсан 1993 оны дөрөвдүгээр сарын 6-нд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумд авсан зураг юм. Тэр хавар айхавтар зуд болсныг хүмүүс санаж буй байх. Улсын онцгой комиссынхон тухайн сумд очиж ажиллахаар болсныг сонсоод, тэр багт хамт явах хүсэлт гаргахад хариу өгөхгүй удаад байжээ. Тэгэхээр нь шууд нисэх буудал руу очиж комиссынхонтой нэгдсэн. Зуд бол сон газарт очиход нүд халтирам байсан та лаар өөрөө “Ил товчоо” сонинд бичсэн нь бий. Гуравдугаар сарын дундаас хойш тасралтгүй орсон цас хун гарлаад, дагтаршсан байж. Зузаан нь багадаа 60, зарим хэсэгтээ 120 см хүрсэн байсан гэдэг юм. Мал хотноосоо гарч чадахгүй, байсан газраа үхсэн, хонь, ямаанууд нэгнийхээ ноосыг зулгааж ид¬сэн гэнэ билээ. Нас эцэслэсэн хүнээ гэрээсээ холдуулж чадахгүй, хэдхэн метрийн зайд хөдөөлүүлсэн гээд хэцүү зүйл олон тулгарсан байдаг. Энэ зурагт байгаа настай хүмүүс нүдээ даавуугаар боосон байгаа биз. Тэд хар шилэн триконы та сархайгаар нүдээ боосон байжээ. Олон хоног цасан дунд байснаас нүд нь өвдсөн. Улмаар нэг бус хүн хараагүй болсон гэдэг юм. Зуд гэж ямар аюултай зүйл болохыг ингэж дотоодод төдийгүй гадаадын орнуудад дэлгэж харуул сан. Ингэснээрээ тухайн үед нэлээд асуудал шийдэгдэж байсанд гэрэл зурагчны ажлын, энэ урлагийн ач холбогдол оршиж буй юм.
-Энэ зураг болон тухайн үеийн олон бүтээлийнх нь нөлөөгөөр НҮБ-д зудын та¬лаарх хэлэлцүүлэг өрнүүлсэн. Улмаар уг ойлголтыг илэр хийлсэн зуд хэмээх үгийг орчуулалгүй хэрэглэхээр тогтсон байх аа?
-Тийм ээ. Зудад нэрвэгдсэн монголчуу дад туслах олон улсын байгууллагуудын хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн гэж болно. Монголдоо ч мэдээллийг товч, тодорхой хүргэснээр олон нийт зудад зүдэрсэн малчдад тусалж эхэлсэн гэдэг.