“Төв түмний айрагны баяр” болж, шилдгүүдээ шалгарууллаа
Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын хүрээнд айрагны соёл уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, суртачилан таниулах, айрагны баярыг аялал жуулчлалын эвент арга хэмжээ болгон хөгжүүлэх зориолгоор “ТӨВ ТҮМНИЙ АЙРАГНЫ БАЯР” наадмыг зохион байгуулж шилдэгүүддээ тодрууллаа.
2023-07-28
Төв аймгийн уран бүтээлчдийн тусгай үзэсгэлэнг дэлгэжээ
Монголын Уран Зургийн Галерей нь Төв аймаг байгуулагдсан түүхэн ойг тохиолдуулан Төв аймгийн музейтэй хамтран аймгаас төрөн гарсан зураач, уран бүтээлчдийн сор бүтээлийн “ТӨВ АЙМГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД” тусгай үзэсгэлэнг дэлгэн толилуулж байна.
2023-07-28
Сэцэн ханы ордон музейн гадна талбайг тохижууллаа
Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж, хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” хөтөлбөрийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Тэгвэл энэхүү хөтөлбөрийн хүрээнд Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв хамтран Хэнтий аймгийн Чингис хотын төвд байрлах Сэцэн Ханы Ордны гадна талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж, өнөөдөр нээлтээ хийлээ.
2023-07-27
Даншиг наадмийн үеэр үндэсний болон өвөр монгол, буриад бөхийн барилдаан болно
Монголын үндэсний бөхийн холбооноос "Даншиг наадам-Хүрээ цам"-ын үеэр үндэсний болон өвөр монгол, буриад бөхийн барилдаан зохион байгуулахаар болжээ. "Даншиг наадам-Хүрээ цам"-ын бөхийн барилдаан наймдугаар сарын 5-6-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох бөгөөд энэ жил үндэсний бөхийн барилдаанд 256, өвөр монгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдуулахаар төлөвлөжээ.
2023-07-26
Дуу, хөгжим бүтээгчид чууллаа
Чуулганы үр дүнгийн талаар Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн тэргүүн, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэнгээс лавлахад “Оюуны бүтээл үнэгүйдсэн хэвээр. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих талаарх хууль тогтоомжид зохиогчийн эрхийг хамгаалах заалтууд бий ч хэрэгжүүлэхгүй юм. Дуучин Д.Болд уран бүтээлчдийн нэгдсэн сервер байгуулахад төрөөс нэг удаа дэмжээч гэсэн санал тавиад байгаа. Маш зөв. Өнөө, маргааш шийдэх нь юу л бол. Одооноос дуугарч байвал алсдаа сайжрах байх” гэсэн юм.
2023-07-26
Дөргөн нуурын эрэгт “Жангар фестиваль-2023” болно
Энэхүү энтертайнмент фестивальд Монголын соёл урлаг, уламжлалыг таниулан, орчин үеийн хөгжим, артистууд, дижэй нар оролцохоос гадна усан парк, будган байлдаан, бикини, загварын, бартендер шоу, элсэн дээрх кинотеатр, циркийн галт үзүүлбэр гэх мэт олон арга хэмжээ явуулахаар хөтөлбөр гаргажээ. 18-35 насны залуучуудад зориулсан энэхүү фестиваль ирэх сарын 4-7-нд болно.
2023-07-26
Хан Хэнтий чуулгын шинэ барилга ашиглалтад орлоо
Эзэн Чингис Хааны өлгий нутаг Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын шинэ барилга өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, Соёлын сайд Ч.Номин, Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав, Хан Хэнтий чуулгын дарга Д.Цогт-Эрдэнэ нар оролцлоо.
2023-07-26
Сошиалд 40 гаруй сая дагагчтай Nas Daily Монголд ирнэ
Цахим ертөнцөд 40 гаруй сая дагагчтай Nas Daily ирэх сард Монгол Улсад ирэх гэж буйгаа өөрийн цахим хуудаснуудаар дамжуулан мэдэгдлээ. Араб-Израиль гаралтай, 31 настай, контент бүтээгч түүний бүтэн нэр нь Нусейр Ясин. Тэрбээр анх дэлхийн улсууд руу аялж, тухайн улсын онцлог зүйлсийг нэг минутад багтаан харуулдаг бичлэгээрээ алдаршжээ.
2023-07-26
“Баавгай болох сон” кино Йерусалимын наадмаас шагнал хүртлээ
Уг бүтээлийг өнөө, маргааш ШинэЗеландын үзэгчид тус улсад эхэлсэн олон улсын наадмын хүрээнд үзнэ. Кино багийнхан “Нийт 30 гаруй байгууллага, 80 гаруй хувь хүнийхандив, дэмжлэгээр бий болсон бүтээлээтун удахгүй эх орондоо үзүүлнэ” гэлээ. Олон улсын наадмуудын шалгуур үзүүлэлтэд нэр дэвшүүлэх бүтээл үндэсний хэмжээнд олны хүртээл болоогүй байх ёстой юм билээ. Тиймээс энэхүү киноны сураг нь байдаг ч бараа нь харагддаггүй хэмээн ойлгож болох аж.
2023-07-25
Аргалантад морьтой циркчид тоглож байна
Морьтой циркчдийн “Чүрэ андури” тоглолт “Сэртэн морьтон” цогцолборт энэ сарын 31 хүртэл өдөр бүр 14.00, 17.00 цагт болж буй аж. Уг цогцолбор нь Төв аймгийн Аргалант сумын I багийн нутагт, Хустайн нуруу, Молцог элсний ард, Сэртэн уулын баруун талд байрладаг юм байна. Тэд монголчуудын ахуй, амьдралын хэв маяг, хүн, байгалийн шүтэлцээ, ан ав, дайтах ур чадвар, урлаг, урлахуйн соёлын талаар циркчилсэн тоглолтоор үзүүлдгээрээ онцлогтой. Уран бүтээлчид энэзун “Чүрэандури” хэмээх домогчилсон зохиолын хүрээнд алтай ятгаас сэдэвчилсэн үзүүлбэр толилуулж байгаа гэнэ. Суудлын тоо 2500, тасалбарын үнэ49-150 мянган төгрөг аж. Харин 0-8 насны хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилдэг юм билээ.
2023-07-25
Төгөлдөр хуурч доктор
Доктор Э.Мөнхшүр “Эрдмийн зэрэг хамгаалчихлаа, боллоо” гээд бүхнийг орхисонгүй. Нэгэнтээ “Монгол хөгжим судалж өөрийгөө, өөрсдийгөө таних гэсэн юм” хэмээж байсанчлан хөгжмөө судалсаар л буй аж. Тэрбээр эдүгээ мөн Б.Шаравын хөгжим судлалаар мэргэшиж буй удирдаач, хормейстер, Корнеллийн их сургуулийн багш Жосеф Леранжистай хамтарч Монгол, Америкийн хөгжмийн уран бүтээлчдийн хамтарсан “Уужим талын аялгуу” төсөл хэрэгжүүлэхээр зорьжээ. Үүнийг урт хугацаанд, тогтвортой үргэлжлүүлэх бөгөөд тодорхой үе шатуудтай байх аж.
2023-07-24
“Харвуул их наадам”-д Өвөрмонгол, Тува харваачдын төлөөлөл оролцжээ
Монгол түмний эрийн гурван наадмын нэгэн төрөл, үндэсний өв соёлын илэрхийлэл сур харвааг эртнээс нааш эсгий туургатан, олон ястан, угсаатны дунд түгэн дэлгэрсэн уламжлалт хэв шинжээр нь сэргээн хөгжүүлэх зорилготой “Харвуул их наадам” хоёр дахь удаагаа зохион байгуулагдлаа.
2023-07-22