Тамирчнаас асар их тэсвэр, хатуужил шаарддаг спортын төрлийн нэг болох өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн цомын тэмцээн боллоо.
Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон Ш.Даваадорж түрүүлж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгав.
Тэрээр Дэлхийн цомын өмнөх бэлтгэлээ Хөвсгөл далайд базаажээ.
Өдгөө 47 настай Ш.Даваадорж одоогоос сар гаруйн өмнө болсон олон улсын тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртсэн.
Мөн өнгөрсөн жил болсон олон улсын тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, Монголын усанд сэлэлтийн спортод түүхэн амжилт үзүүлэн, мастерсын олон улсын тэмцээнээс медаль авсан Монголын анхны тамирчин болсон юм.