Хүндийг өргөлтийн оюутны ДАШТ Мехсик улсад боллоо. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн замын зардал олдоогүйн улмаас дасгалжуулагчгүй ганцаараа оролцсон М.Анхцэцэг түрүүлж, Мехсикийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэрээр ийнхүү Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд оюутны дэлхийн аварга болсон анхны тамирчин болов.
Харамсалтай нь манай тамирчин сүүлчийн оролдлогынхоо үеэр зүүн гарынх шууныхаа бэртлийг сэдрээчих шиг боллоо.
Тэрээр хэдхэн хоногийн өмнө болсон залуучуудын Азийн АШТ-д ганцаараа оролцон аваргалсан билээ.
М.Анхцэцэг болон түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт Казахстан, АНУ, БНСУ, Узбекстан зэрэг дөрвөн орноос санал иржээ. Зөвхөн БНСУ л гэхэд хэрэв иргэншлээ сольж, саналыг нь зөвшөөрвөл сар бүр 12 мянган ам.доллар, гэрээний төлбөрт 500 сая вон амлажээ.
Хамгийн бахархмаар нь багш, шавь хоёр эл саналыг хүлээж аваагүй, "Зөвхөн Монголдоо" гээд л эх орондоо үлдсэн.
Зөвхөн БНСУ л гэхэд хэрэв иргэншлээ сольж, саналыг нь зөвшөөрвөл сар бүр 12 мянган ам.доллар, гэрээний төлбөрт 500 сая вон амлажээ. Хамгийн бахархмаар нь багш, шавь хоёр эл саналыг хүлээж аваагүй, "Зөвхөн Монголдоо" гээд л эх орондоо үлдсэн.
Уншигч та бүхэн М.Анхцэцэгийн тухай
дарж сонирхоно уу.