Казахстан улсын жүдо бөхийн УАШТ өчигдөр эхэллээ. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д олимпийн хүрэл медальт, Азийн аварга, Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг түрүүлж, хошой аварга боллоо. Тэрээр Казахстаны УАШТ-д өнгөрсөн жил аваргалсан юм.
Энэ онд олимп, Их дуулга, Азийн АШТ тэргүүтэй олон улсын 10 тэмцээнд зодоглож, бүгдээс нь буюу таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль авсан тэрээр дэлхийн шилдэг эмэгтэй жүдочоор шалгарсан билээ.
Г.Отгонцэцэг өнгөрсөн оноос хойш Д.Энхбаатар дасгалжуулагчийн хамт Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй.
Тэрээр Токиогийн Их дуулгад зодоглохоор бэлтгэлээ базааж буй.