Хүндийг өргөлтийн залуучуудын Азийн АШТ Япон улсад үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон Мөнхжанцангийн Анхцэцэг Азийн аварга боллоо. Тэрээр огцмоор 105, түлхэлттэй өргөлтөөр 130, нийлбэрээр 235 кг өргөн, Азийн аварга болж, Токиогийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ.
Өдгөө 19 настай М.Анхцэцэг санхүү, мөнгө, тэмцээний зардал олдоогүйн улмаас Азийн АШТ-д дасгалжуулагчгүйгээр ганцаараа оролцон, аваргалж байгаа нь энэ.
Манай тамирчин оюутны ДАШТ-д ч бас дасгалжуулагчгүй оролцчихоод эх орондоо ирнэ.
Тэрээр "Рио-2016" олимпод эх орноо төлөөлөн оролцож, огцмоор 106, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж, VIII байрт шалгарсан юм.