"Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимп АНУ-ын Лас-Вегас хотод үргэлжилж байна.
Дөрвөн жил тутамд нэг удаа болдгоороо онцлог 27 орны 167 тамирчин өрсөлдөж буй тус тэмцээн ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлагын 13 төрөлд болж буй.
Ой тогтоолтын төрөлд өрсөлдсөн Их мастер С.Цогбадрахолимпийн дээд амжилт шинэчилж, манай тамирчид долоон медаль аваад буй талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ.
Энэ талаар ЭНД дарж сонирхоно уу.
Тэмцээний дөрөв дэх өдөр болсон "Хоёртын тоолол" төрөлд Их мастер Б.Шижир-Эрдэнэ 4770 цифр алдалгүй санаснаар оюуны олимпийн дээд амжилт шинэчилж, алтан медаль авлаа.
Мөн энэ төрөлд өрсөлдөж буй 16 настай Азийн мастер З.Цэцэгзул 4545 алдалгүй санаснаар дэлхийн шилдгүүдийг ардаа орхин мөнгөн медалиар энгэрээ мялаалаа.
Энэ төрөлд Олон улсын мастер Б.Ариунсанаа V, Олон улсын мастер Т.Энхжин VI, Олон улсын Их мастер Э.Энхмөнх VII байрт тус тус шалгарав.
Ийнхүү Монголын тамирчид одоогоор оюуны олимпоос 4 алт, 6 мөнгө, 5 хүрэл медаль аваад байна.