Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 21 аймгийн Үндэсний супер лиг ирэх сарын 4-нд эхэлнэ. Зөвхөн эрэгтэй багуудын дунд болох уг тэмцээнд 17 аймгийн баг оролцохоор бүртгүүлж, хоёр бүсэд хуваагдсан юм. Тус тэмцээний нэг онцлог нь тухайн аймгийн багт алдартнууд ордогоороо онцлогтой. Энэ жилийн Үндэсний лигт урлаг, соёлын алдартнуудаас Сүхбаатар аймгийн багт А.Өнөржаргал, Авьяаслаг монголчуудшоуны хөтлөгч Э.Ууганбаяр, Архангай аймгийн багт Э.Цолмонбаяр, Дундговь дуучин Б.Болд, Ховд аймагт дуучин Б.Батхишиг нар тоглохоор болжээ. Мөн спортын алдартануудаас Улсын аварга С.Мөнхбат Увс, Улсын арслан Р. Пүрэвдагва Архангай, Улсын Гарьд Б.Гончигдамба Завхан, Улсын харцага Ц.Содномдорж Хөвсгөл, Улсын начин Ж.Чулуунбат Баянхонгор, Улсын заан Б.Батмөнх Төв, Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Дархан-Уул, Улсын арслан Д.Ганхуяг, Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба нар Өвөрхангай аймгийн багийг тус тус төлөөлөн өрсөлдөх юм.