Малайзын Пэнанг хотноо энэ сарын 19-25-нд болох хүндийг өргөлтийн өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг олон улсын шүүгч Л.Одгэрэл шүүхээр болжээ. Түүний хувьд өнгөрөгч долдугаар сард Гүржид болсон залуучуудын ДАШТ-д шүүгчээр ажилласан бөгөөд энэ жил хоёр дахь дэлхийн аваргын тэмцээнд шүүгчээр уригдаад байна.
Энэхүү тэмцээний үеэр Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос хурал, семинарыг зохион байгуулах бөгөөд Монголын хүндийн өргөлтийн холбоог төлөөлөн шүүгч Л.Одгэрэл оролцох аж. Манай улсаас тус тэмцээнд тамирчид оролцохгүй юм байна.