Монголын волейболын холбоо, “Тэнүүн-Огоо” спорт клуб хамтран "Тэнүүн-Огоо кап-2016" клубуудын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Хэсгийн тоглолтууд өндөрлөөд байна. А хэсгээс нэгээр “Эрчим” клуб, хоёроор “Алтайн барс” клуб гарсан бол В хэсгийг “Хасумегастарс” клуб тэргүүлж, “Тэнүүн-Огоо” клуб удаалснаар хагас шигшээд өрсөлдөх эрхтэй боллоо.
“Тэнүүн-Огоо” спорт клубын заал 2016 онд ашиглалтад орсон бөгөөд 300 орчим үзэгчийн суудал бүхий волейбол, сагсан бөмбөг зэрэг бөмбөгтэй спортын төрлүүдийн тэмцээн, уралдаан зохион байгуулах бүрэн боломжтой, олон улсын стандартад нийцсэн техник хэрэгсэл бүхий тохилог орчныг бүрдүүлсэн байдаг