Монголын жүдо бөхийн холбооны хурал өнөөдөр болж, үүгээр тус холбооны ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин дөрвөн жил ажиллуулахаар сонгосон билээ. Тайлангийн хуралд зарим сонирхолтой баримт дурдсанаас сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан олны анхаарлыг татаж байлаа.
Уг тайланд дурдсанаар бол:
2014 онд
Улсаас ойролцоогоор 856.5 сая төгрөг зарцуулж, холбооны ерөнхийлөгч Х.Баттулга 830.9 сая төгрөгийн хандив өргөж, бусад орлоготой нийлээд 2.5 тэрбум төгрөгөөр санхүүжсэн байна. Харин зарлагын хувьд МЖБХ-ны нийт цалин 105.8 сая төгрөг, гадаад тэмцээний нийт зардал 848.1 сая төгрөг, дотоодын тэмцээний нийт зардал 51.3 сая төгрөг болжээ.
2015 онд
Өнгөрсөн онд холбооны ерөнхийлөгч 899.5 сая төгрөг зарцуулж, улсын төсвөөс 1.1 тэрбум төгрөг, бусад орлогоор нийт 2.8 тэрбум төгрөг болжээ. Улмаар нийт холбооны ажилчдын цалинд 126.4 сая төгрөг, гадаад тэмцээн, бэлтгэл сургалтын зардалд 1.3 тэрбум, гранпри тэмцээний зардалд 1.09 тэрбум төгрөг зарцуулсан, түүнчлэн бусад зардалтайгаа нийлээд 2.8 тэрбум төгрөг зарцуулсан аж.
2016 онд
Харин энэ онд ерөнхийлөгчөөс 580.4 сая төгрөг, улсын төсвөөс 1.6 тэрбум төгрөг зарцуулж, нийт 2.6 тэрбум төгрөгийн орлогоор санхүүжиж, холбооны цалинд 93 сая, хамтарсан бэлтгэлд 35.8 сая, гранпри тэмцээний зардалд 937 сая, бусад гадаад тэмцээн, сургалт томилолтод 1.4 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Энэ тоо баримтаас харвал Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга хувиаасаа сүүлийн гурван жил 2.3 тэрбум төгрөг зарцуулсан бололтой.