Өнөөдөр пауэрлифтингийн тамирчин Э.Содномпэлжээ Риогийн паралимпээс хүрэл медаль хүртсэнээр манай улс хошой хүрэлтэй, медалийн тоогоор чанараар 66-д бичигдэж байна.
Одоогийн байдлаар 69 улс ямар нэг байдлаар медаль хүртсэн бөгөөд БНХАУ-ын шигшээ баг 53 алт, 41 мөнгө, 28 медалиар тэргүүлж байгаа бол тэдний ард Их Британи 65, Украин 62, АНУ 49, Бразил 37 медальтай удаалж буй юм.
Нийт 52 улс нэгээс дээш алтан медаль хүртсэн бол манай шигшээгийн хувьд хос хүрэл медаль хүртсэн амжилтаар Израиль, Португалын хамтаар 66 дугаар байрт жагсаж байгаа юм. Түүнчлэн бидний ард Австри, Капе Верде, Чех, Индонез, Саудын Араб, Филиппин, Румын, Тайван улс нэг хүрэлтэй нэхэж явна.