Ираны үлэмж биет Мортеза Мехзадселакжани бол Риогийн паралимпад оролцож буй хамгийн өндөр хүн. 1987 онд төрсөн тэрбээр 16 насандаа 190 см өндөр байв. Таван жилийн өмнө волейболын нэгэн дасгалжуулагч түүнийг зурагтаар олж харснаар суугаа волейболын шигшээд урьжээ. Харин одоо 246 см өндөр үлэмж биет Мортеза Ираны шигшээгийн гол хөдөлгүүр болж байна.
Түүнийг 15 нас хүрэхэд баруун хөл нь явахад хүндрэлтэй болж, тэргэнцэр дээр суух болжээ.
Мортезаг шигшээдээ авсан Ираны баг одоо хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй баг болсон. Түүний ачаар Лондоны паралимпад мөнгөн медаль хүртсэн юм.