Байт харвааны холимог хосын төрөлд Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ нар хүч үзсэн. Манай тамирчид гараагаа амжилттай эхэлж, урьдчилсан шатанд өөрсдөөс нь илүү өндөр оноо авсан Герман, Польшийн багийг дараалан хожиж, хагас шигшээд хүрсэн юм. Ингэснээр медалийн төлөө өрсөлдөх боломжтой болсон манай харваачид харамсалтай нь БНХАУ-ын багийг дийлсэнгүй. Эмэгтэйчүүдийн урьдчилсан чансаанд нэгдүгээрт бичигдсэн, паралимпын аварга Ву Чунян тэргүүтэй хятадууд 35:25, 36:33, 26:25-аар тэргүүлж, аваргын төлөө өрсөлдөх эрхээ авсан.
Гэхдээ манай тамирчдын медаль авах боломж дуусаагүй байв. Хүрэл медалийн төлөө Италийн багтай учраа таарсан ч эхний үед 35:24, дараагийн үед 30:30, гуравдугаар үед 33:31-ээр ялагдаж, шагналт дөрөвдүгээр байрт орлоо.