Байт харвааны холимог хосын төрөлд хүч сорьсон паралимпын аварга Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ нар эхний даваанд өөрсдөөсөө чансаа өндөр Германы багийг хожсон. Тэгвэл энэ удаа Польшийн багийг 5:4-өөр илүүрхэж, хагас шигшээд өрсөлдөх эрхтэй боллоо. Эхний үед польшууд 33:30-аар ялсан ч дараагийн үед манай харваачид 36:35-аар давамгайлсан. Улмаар гуравдугаар үед 20:18-аар тэргүүлсэн ч дөрөвдүгээр үед 31:25-аар ялагдаж, шийдвэрлэх үед 18:14-өөр ялсан юм.
Польшууд урьдчилсан харваанд чансаагаараа гуравдугаарт бичигдэж байсан бол манай харваачид чансаагаараа 11-т эрэмблэгдсэн.
Харин хагас шигшээд манай тамирчид чансаагаар хоёрдугаарт жагсаж буй БНХАУ-ын багтай өрсөлдөх боллоо. Тэднийг ялвал шигшээд үлдэх юм.
Хятадын багт эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг өнгөлж буй паралимпын аварга Ву Чунян бий.