"Чингис хаан кап 2016" сагсан бөмбөгийн олон улсын тэмцээний аваргын төлөө Монгол улсын үндэсний шигшээ баг шалгаран үлдлээ. Үндэсний шигшээ баг хагас шигшээд БНАСАУ-ын шигшээтэй учраа таарав. Тоглолт дөрвөн үеийн турш ширүүн өрсөлдөөнтэй өрнөв. Улмаар эцсийн мөчид Батаагийн Мөнхболд алсын зайн чухал шидэлтээ байнд нь тусгаж, багаа ялалтад хөтөлсөн юм. Ийнхүү Монголын үндэсний шигшээ 88:84-өөр өрсөлдөгчөө буулган авч аваргын алт медалийн төлөөх эрхтэй боллоо. Хүрэл медалийн төлөө БНАСАУ-н шигшээ баг, Монголын Залуучуудын шигшээ багтай 13.00 цагаас СТО-нд тоглоно. Харин аваргын төлөө Монголын Үндэсний Шигшээ баг, БНСУ-н Eagles багтай аваргын 15.00 цагаас тоглоно.