Т.Дариа бол монголчуудын бахархал болсон чадварлаг залуу тамирчин. Өнгөрсөн жил тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээний division1, 2-т аль алинд нь түрүүлж байсан. Харин энэ удаа Канадын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ. 14 настай ч эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа түүнтэй холбогдож зарим зүйлийг тодруулсан юм.
Амжилт хүсэж, баяр хүргэсэн мессежинд маань даруухнаар хариулаад " Би найман жил теннисээр хичээллэж байна. Аав, ээжтэйгээ хамт Канадад амьдарч байгаа болохоор эндээ тэмцээнд оролцохын зэрэгцээ Монголынхоо нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд оролцдог" хэмээн ярилаа.