Бразилын ард түмэнд Риогийн олимпын анхны алтан медалийг авчирсан жүдоч бүсгүй Рафаэла Сильваг танихгүй хүн ховор болсон биз ээ. Тэрбээр аваргын төлөө манай жүдоч Доржсүрэнгийн Сумъяад "но"-той мэх хийж, ялснаар улсынхаа баатар болсон. Ядуусын хорооллоос гаралтай, хүнд хэцүү амьдрал нь түүнийг жинхэнэ баатар болоход нь тусалсан гэж хэлж болно. Тэгвэл олимпын аварга жүдоч нутагтаа болох паралимпын бамбарын буухианд оролцжээ. Тэрбээр Бразилын алдарт Есүсийн хөшөөний өмнүүр бамбарыг "аялуулсан" байна.
Паралимпын нээлтийн ажиллагаа орон нутгийн цагаар 18.30-22.00 цаг буюу манайхаар үүрийн 06.30-10.00 цагийн хооронд болно. Нээлтийн ажиллагааг нэрт зохиолч, алдартай найруулагч Марсело Рубенс Пайва найруулахаар болсон билээ.