Риогийн олимпод оролцсон манай улсын шилдэг тамирчдад Олон улсын олимпын хорооноос олгодог энгэрийн тэмдэг, дурсгалын зүйлсийг гардуулж өглөө. МҮОХ-ны төв байранд болсон ёслолын ажиллагаанд боксын ОУХМ, олимпын хүрэл медальт Д.Отгондалай, манай улсаас олимпод оролцсон хамгийн ахмад тамирчин Ж.Гантөгс, мөн хамгийн залуу оролцогч Б.Есүй, жүдогийн ОУХМ О.Ууганбаатар, буудлагын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Ундралбат, усанд сэлэгч Б.Дөлгөөн нар тамирчин, дасгалжуулагчдаа төлөөлөн энгийн тэмдэг, дурсгалын зүйлсийг хүлээн авсан юм.
Энэхүү дурсгалын зүйлсийг Москвагийн олимпын мөнгөн медальт, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Цэндийн Дамдин, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Жүгдэрийн Отгонцагаан нар гардуулан өгсөн юм.
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ