Риогийн олимпын сүүлийн өдөр Ганзоригийн Мандахнаранг эцсийн мөчид торгуулийн оноогоор ялж, хүрэл медаль хүртсэн Узбекистаны бөх Ихтиёр Наврузовыг тус улсын ерөнхийлөгч гавьяат тамирчин цолоор мялаажээ.
Өнгөрсөн наймдугаар сарын 24-нд Узбекистанд тусгаар тогтнолоо зарласны 25 жилийн ойн баяр болсон юм. Энэ үеэр тус улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж, олимпоос хүрэл медаль хүртсэн И.Наврузовыг гавьяат тамирчин цол олгосон юм. Түүнчлэн боксын төрөлд хүрэл медаль хүртсэн Муроджон Ахмадальев Рустам Туляганов, чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль зүүсэн Магомед Ибрагимов, жүдогийн төрөлд хүрэл авсан Дьёрбек Уразбаев нарыг гавьяат тамирчин цолоор шагнасан юм.
Харин олимпоос алтан медаль хүртсэн боксчин Хасанби Дустматову, Фазлиддин Гайбназарову болон Шахобиддин Зайрова, мөнгөн медаль хүртсэн Шахрам Гиясова, Бектемирова Меликузьев нарыг "Узбекистаны бахархал" медалиар шагнажээ.
Сонирхуулахад, Узбекистан улсын засгийн газраас Риогийн олимпоос алтан медаль хүртсэн тамирчинд 150 мянган доллар амласан. Харин мөнгөн медалийн эзнийг 90 мянга, хүрлийг 45 мянган "ногоон"-оор мялаажээ.