Риогийн олимпын хаалтын өдөр манай чөлөөт бөхийн хоёр дасгалжуулагч шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн нь дэлхийн хэвлэлээр цацагдсан. Харамсалтай нь Дэлхийн бөхийн холбооноос манай чөлөөт бөхийн холбооны олон улсын тэмцээнд оролцох эрхийг гурван жил хүртэлх хугацаагаар хассан гэж Монголын чөлөөт бөхийн холбооныхон мэдэгдээд буй юм. Харин манай бөхийн холбоо эсэргүүцэл зарласан хоёр дасгалжуулагчийнхаа эрхийг хоёр жилээр хассан билээ.
Тэгвэл дэлхийн хэвлэлээр цацагдаж, хэсэгтээ л дуулиан болоод амжсан дасгалжуулагчдын эсэргүүцлийг гадныхан овжин ашиглаж, богино цамц хүртэл хийгээд худалдаанд гаргасан байна.
"Wresteology" цахим хуудсанд манай дасгалжуулагчдын "од" болсон зурагтай богино цамцыг 22 "ногоон"-оор зарж байгаа юм.
"Аварга шиг барилд
Монгол шиг тэмц!"
гэсэн бичигтэй тус богино цамцыг борлуулж байгаа юм.
Тус сайт албан тайлбартаа энэ богино цамцыг цөөн тоогоор худалдаанд гаргасан гэжээ.
http://wrestleology.myshopify.com/collections/frontpage/products/protest-tee