Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Боксийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн нарт Засгийн газрын мөнгөн шагнал олгох батламжийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гардууллаа. Засгийн газрын тогтоолд зааснаар олимпоос мөнгөн медаль хүртсэн тамирчин 60 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин 30 сая төгрөг авна. Дасгалжуулагч энэхүү мөнгөн шагналын 50 хувийг авахаар Засгийн газрын тогтоолд заажээ.