Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо олимпийн наадмын хүрэл медалийн оосроос атгаад алдсан Г.Мандахнаранд алтан медаль, 20 сая төгрөг гардуулан өгөв. Чөлөөт бөхийн мастеруудын холбооноосхандивын аян тав хоногийн хугацаанд өрнүүлж 19 хүн 20 сая 417 мянган төгрөг цуглажээ. Г.Мандахнаран "Ард түмний сэтгэл шингэсэн энэ медалийг гардуулж өгч байгаа болон энэ ажиллагааг зохион байгуулсан Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ах нартаа баярлалаа. Монголын ард түмэндээ баярлалаа. Ард түмэн минь хичнээн агуу уужим сэтгэлтэй юм бэ. Хүүгээ тайтгаруулах гэж, надад өчүүхэн ч гэсэн сэтгэлийн дэм өгч тусалж байгаад их баярлаж байна" хэмээн ярив.